Сүүлийн үед хүчээ авч байгаа хамгийн залуу бас хамгийн хямд брэнд “Zara”-гийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Zara” нь Испани улсын нэр нүүр болсон дэлхийд алдартай хувцасны брэнд юм.
2. Анх 1975 онд Amancio Ortega, Rosalía Mera нар өөрсдийн төрөлх хот болох Испанийн Arteixo мужид байгуулж байжээ.
3. Өдгөө дэлхийн улс орнуудад нийт 1763 салбартай бөгөөд хамгийн их буюу 327 нь Испанид байдаг бол 140 нь Хятадад байдаг.
4. “Zara”-гийн үйлдвэр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлгүүрийн лангуун дээр гаргахад ердөө 14 хоног зарцуулдаг байна.
5. Жилд дунджаар 10 мянган шинэ загварын хувцсыг хэрэглэгчдэд хүргэдэг нь энэ брэндийн нэг онцлог юм.
6. Хамгийн хямд үнэтэй байдгийн нууц нь “Zara”-гийн оёдлын үйлдвэрүүд хөгжиж буй жижиг орнуудад байрладаг холбоотой гэж үздэг.
7. Анх энэ дэлгүүрийг нээхдээ “Zorba the Greek” нэртэй киноноос санаа авч “Zorba” гэдэг нэр өгчээ. Гэсэн ч үүнтэй адил “Zorba” нэртэй уушийн газар байдаг гэдгийг мэдээд нэрээ “Zara” болгон өөрчилсөн түүхтэй.
8. Хамгийн анх 1980 онд хөрш зэргэлдээ Португалид хилийн чанад дахь салбараа нээж байсан. Тэгвэл АНУ-д 1986, 1990 онд салбараа нээжээ.
9. “Zara”-гийн бүтээгдэхүүний 50 хувь нь Испанид, 26 хувь нь Европт, 24 хувь нь Ази, Африкийн орнуудад үйлдвэрлэгддэг байна.
10. Энэ брэндийн дэлхийд адартай болсон шалтгааныг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурдтай нь холбоотой гэж үздэг. Хэрвээ шинэ загварын бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр зарагдахгүй нэг долоо хонох л юм бол тухайн загварыг үйлдвэрлэхээ зогсоож, дараагийн шинэ загварыг оёж эхэлдэг байна.
13.Мөн интернет сүлжээг ашиглан захиалга авдаг нь хэрэглэгчдэд амар байдаг.
14 Тэд хамгийн анх АНУ-д албан ёсны худалдааны веб сайтаа нээж байжээ.
15.2012 онд тус брэндийн эздийг буурай орны иргэдийг шулан мөлжиж байна гэж хурц шүүмжлэх болсон юм. 70 долларын үнэтэй хувцсыг нэг хүн нэг доллараар оёж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг гэж Шведийн сэтгүүлчид үзжээ.
16.Сан-Паулогийн үйлдвэрт 14 настай хүү өдөрт 16 цаг ажиллаж байсан нь мөн шүүмжлэлд өртсөн юм.
18.Мөн Боливи дахь үйлдвэрийн ажилчид өдөрт 14-16 цаг ажил хийж, 150-иас-300 долларын цалин авдаг байжээ. Гэтэл Бразилид дундаж цалин 344 доллартай тэнцүү байдаг аж.
19.Энэ мэт хөдөлмөрийн нөхцлийг зөрчсөний улмаас “Zara”-г 52 удаа торгож байсан юм.
20. "Zara”-г хамгийн их худалдан авагчид нь Испани, Англи, Португал, Итали, Герман, Франц гэсэн зургаан оронд байдаг бөгөөд нийт худалдан авалтын 76 хувийг эзэлдэг байна.
21. Үүсгэн байгуулагч 77 настай Ортега Испанийн хамгийн баян хүн бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээллээр дэлхийн баячуулын жагсаалтанд дээгүүрт ордог. 2011 онд тэрбээр 7-р байранд бичигдэж байсан. Түүний хөрөнгө нийт 31 тэрбум доллар гэнэ.
22. "Zara” бусад брэндүүдийг бодвол зар сурталчилгаандаа хамгийн бага мөнгө зарцуулдаг байна.
23. Монголын олны танил хүмүүсээс энэ брэндийг хамгийн их хэрэглэдэг дуучн Д.Болд юм.
24. Одоогоор Монголд тус дэлгүүр албан ёсны салбараа нээгээгүй байгаа ч аль хэдийн бүтээгдэхүүнүүд нь Монголд орж ирээд байна.
Сэтгэгдэл (11)