Шинэ үеийн тайз дэлгэцийн урлагийн
нүүр царай болсон авьяаслаг залуу жүжигчдийн нэг бол УДЭТ-ын жүжигчин
Т.Хулан. Залуу насны эрч хүч, авьяасаараа гялалзаж яваа Т.Хулангийн 24
баримтыг хүргэж байна.
1. Т.Хулан 1983 оны нэгдүгээр сарын 21-нд төрсөн. Айлын том охин. Доороо ганц дүүтэй. 2. Багаасаа эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Эмээ өвөөгийнхөө анхны ач нь.
3. 2000 онд 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин мөрөөдөлдөө хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн.
4. Сургуулиа төгсөөд “Х-түц” хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны арван сард драмын театрт орсон.
5. Тэрээр “Чиний эзгүйд”, “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг олон киноны гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээв.

7. Уг бүтээлээрээ 2009 онд “Гэгээн Муза”-гийн эзэн болсон байна.

9. “Гэгээн муза” авсных нь дараа түүнд шагнал нь хүндэдсэн. Улам илүү биеэ тоох болсон хэмээн хэвлэлээр бичиж байв.
10. Мөн 2011 онд Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн ойгоор СТА болов.
11. Тэрээр багаасаа МУГЖ И.Одончимэг, Б.Сарантуяа нарыг хүндэлдэг аж.
12. 10 жилдээ нэг ч удаа хайрын захиа авч байгаагүй гэдэг.

14. Ходоод муутай. Учир нь их махсаг. Мах л идэхгүй бол хоолшихгүй байна хэмээн ярьдаг аж.
15. Гоо сайхандаа нэг их анзаараад байдаггүй хэмээн ярьдаг тэрээр сардаа нэг удаа “Чамзон гоо хүрээ” салоноор үйлчлүүлдэг.
16. “Өнгөт инээд” продакшны “Харамсалтай нь хайртай” жүжгийн Мөрөн хэмээх танхай охины дүрийг бүтээхээр үсээ хусуулсан. Мөн унаган үсээ авахуулаагүй учир хусуулсан гэдэг.
17. Т.Хулан гоё, чамин хийцтэй бэлэг дурсгалын зүйлс цуглуулах дуртай. Түүнийг бага байхад нь ээж нь янз бүрийн хэлбэр дүрстэй бэлэг дурсгалын зүйл авчирч, гэрээ гоёдог байсан нь түүний хобби болсон гэнэ.

19. Урлагийн хүн, жүжигчин хүн болчихоор тэртээ тэргүй хүн таньж л таараа. Тэр утгаараа гоё кайф авдаг. Гэхдээ энд тэнд яваад байх жаахан хэцүү тухайлбал шоудаад байх нь бага шүү хэмээн ярьж байжээ.
20. Т.Хулан найзуудтайгаа уулзаад голдуу "Broadway"-ийн сүлжээ газруудаар л ордог.
21. Тэрбээр “Go” студийн захирал Д.Галбаяртай олон жилийн хугацаанд үерхсэний эцэст ханилсан.
22. Түүний нөхөр Д.Галбаяр анхны эхнэрээ “Х-Түц” хамтлагийн жүжигчин Л.Баттулгад алдаж, долоон настай бяцхан охиноо өөр дээрээ авч үлдсэн. Иймээс Т.Хулан түүнтэй ханилан суухгүй хэмээн нэлээн үзсэн ч эцэстээ хайр сэтгэлээ сонгон түүнтэй ханилсан.
23. Тэд энэ онд хөөрхөн үртэй болсон юм.
24. Тэрээр төрөхийнхөө өмнө 12 кг нэмсэн ч төрснийхөө дараа бага багаар жин хассаар хэвийн жиндээ хүрсэн гэдэг.
Сэтгэгдэл (6)