"UBS" телевизийн тал бүрийн авъяастай хөтлөгч гэгддэг Э.Гантулгын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Түүний аав ээж, Увс аймгийн уугуул хүмүүс. Аав Эрдэнэ нь төмөр замын үйлдвэрчний хороонд насаараа ажиллаж байжээ.
2. Харин ээж нь нэгэн хувийн компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байна. Хэдэн жилийн өмнө хөтлөгч Э.Гантулга аав, ээжийнхээ алтан гадас одонгийн найрыг Баянгол ресторанд хийхдээ урлагийнхантай нүсэр тэмдэглэсэн гэдэг.
3. Далын талыг наслаад буй хөтлөгч Э.Гантулга жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр төрсөн өдрийнхөө баярын тэмдэглэдэг байна.
4. Түүнийг Анууш гэж дууддаг билээ. Тэгвэл Анууш гэдэг нэр нь Оросын хүүхэлдэйн киноны баатар Антошка аж. Антошка нэр нь цагийн уртад өөрчлөгдөж, Анууш болсон нь энэ аж.
5. Тэрээр олон улсын сэтгүүлчээр Энэтхэгт төгсч, Эдийн засаг-менежментийн чиглэлээр Монголд сурчээ.
6. Э.Гантулга Хүүхдийн ордны кино драмын дугуйлан, СУИС-ийн жүжигчний ангийн төгссөн. Жүжигчин мэргэжилтэй.
7. Э.Гантулга Эрка гэх бүжигчин бүсгүйтэй найман жил үерхэж, хамтдаа амьдарч байсан гэдэг. Харин хожим Эрка Холливүүдийн алдарт жүжигчин Стивин Сигалыг дагаж яван, түүнтэй гэр бүл болсон байдаг. Э.Гантулга энэ тухай ярихдаа “Миний хувьд бүхэл бүтэн найман жилийн үерхэл амьдрал минь Эркатай хамт байсан ч нэгэнт өөр хүнийг, амьдралыг сонгоод явсан болохоор надад тэр хүнийг хүлээх шаардлага байхгүй болсон. Эхэндээ хэцүү байсныг нуугаад яахав. Эрка бид хоёрын дунд сайхан хайр байсан уу гэвэл байсан. Одоо дурсамж л үлдсэн” гэжээ.
8. Тэрээр анх долдугаар ангидаа хайртай хүнтэйгээ учирч, их сургуулийн 2-р курстээ хайрттайгаа ойртсоныгоо их оройтсон гэж боддог гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
9. Э.Гантулга нэг хэсэг MN-25-р суваг телевизийн хөтлөгчөөр ажиллаж байв.
10. Тэрээр "Жинжиймаа", "Элсний нүүдэл", “Мама Миа”, “Хоёулаа унтах уу” зэрэг олон кинонд тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулсан билээ.
11. Сүүлийн үед бүхий л томоохон арга хэмжээ, тоглолтыг хөтлөж байгаа Э.Гантулга өөрийгөө дэлгэцийн хүн биш тайзны хөтлөгч гэж боддог аж. Түүндээ ч дуртай гэдгээ тэрээр хэлж байв.
12. “UBS” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Universe best songs” наадмын хөтлөгчөөр тав дахь жилдээ ажиллаж байгаа Э.Гантулга өөрийнхөө “АЛТАН ПАРТНЕР"-ийг П.Одгэрэлийг гэдэг билээ. П.Одгэрэл ч Э.Гантулгыг өөрийнхөө сэтгэлд чухал байр суурь эзэлдэг хүн гэж ярьж байсан удаатай.
13. СГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийнөө “Зүрхний соронз”, “Бороонд шивнэсэн хүсэл” зэрэг олон дуугаа Э.Гантулгаар дуулуулж байжээ.
14. “Монгол Чанву” гэгддэг түүнийг жингээ 30 кг хассан тухай нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Харин тэрээр “нутри” гэх хоолны дэглэмний ачаар таван сарын хугацаанд 30 кг хаясан ажээ. Мөн шар айрагнаас “гарч”, фитнессээр хичээллэж “гоолиг” болсон тухайгаа ярьж байлаа.
15. Тэрээр "TV5" телевизийн “Ододтой Бүжиглэе” шоунд амжилттай оролцож, бас нэг нууц авъяасаа бусдад дэлгэж байв.
16. Тэрээр нэг хэсэг "Их засаг" их сургуулийн захирал Ням-Осорын охин хөтлөгч Н.Ундралтай нэр холбогдож байсан билээ. Мөн “Universe best songs” наадмын шилдэг 25-ын нэг Урангоо гэх бүсгүйтэй үерхэх болсон талаар шар хэвлэлээр шуугиж байлаа. Гэсэн ч эдгээр бүсгүйчүүдийн аль нь түүнтэй амьдраагүй юм.
17. Түүнд хайр зарлан амар заяаг нь үзүүлэхээ байсан нэгэн настай эмэгтэй хэсэгтээ л түүнийг болон хэвлэлийнхнийг хашрааж билээ. Тэр эмэгтэйгээс залхан цагдаад бүртгүүлж хүртэл үзэж байсан гэдэг.
18. Цэцэрлэгт байхдаа Оросын хүүхэлдэйн киноны дуу “Антошка”-г дуулж олон тэмцээн уралдаанд түрүүлж, баярын бичиг талархлуудаар шагнуулж байжээ.
19. Тэрээр одоо ч гэсэн аав ээжтэйгээ хамт амьдардаг байна.
20. Э.Гантулга өөрийгөө их олон найзтай гэж тодорхойлдог. Сургуулийн найзууд, ажлын, амьдралын гээд л хөтлөгч түүний хөвөрч өгдөг аж. Мөн бүх дотнын найзуудтай хамт байхдаа аз жаргалыг хамгийн их тунгаар мэдэрдэг .
21. Хөтлөгч Э.Гантулга П. Одгэрэл нарыг монголын хамгийн үнэтэй хөтлөгчдийн нэг гэдэг. Айл өрх, албан байгууллагын тэмдэглэлт баяр, арга хэмжээг тэд тус тус 3 сая төгрөгөөр хөтөлдөг байна.
22. Түүнийг сүүлийн үед хэт их биеэ тоож, их зантай болж байгаа талаар зарим хүмүүс ярьжээ.
23. Нэгэн сэтгүүлийн санал асуулгад оролцсон уншигчид түүнийг хамгийн сайхан өгзөгтэй хөтлөгчөөр тодруулж байжээ.
24. Э.Гантулгыг хүмүүс суусан газраасаа шороо атгадаг гэж ярьдаг. Учир нь түүнийг телевизийн нэвтрүүлэг хөтлөхийнхөө хажуугаар гадаад хэлээр дуу дуулж клипний зураг авалтад багтаж, кинонд дүр бүтээгээд амжчихдаг гэлцдэг. Түүнийг "UBS" телевизийн гэх тодотголтой бүх зүйлд өөрийгөө багтаахийг хичээдэг гэж зарим хүмүүс ярьдаг.

24tsag.mn
Сэтгэгдэл (23)