Монголын хөгжмийн ноён оргил гэгддэг хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрбээр 1948 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Өдгөө 65 насыг зооглож байна.
2. Тэрбээр Симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл, кино, драмын жүжгийн 30 гаруй хөгжим бүтээжээ.
3.1971 онд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгссөн.
4. 1979 онд Украйн улсын Киев хотын хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжлээр төгссөн.
5. Олон нийтийн санал асуулгад үндэслэн Авлигатай тэмцэх газраас түүнд “Шударга ёсны шагнал”-ыг өгч байсан юм.
6. Тэрбээр 1983 оны сүүлээр Хөгжмийн зохиолчдын холбоо, 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга бөгөөд Олон улсын хөгжмийн зөвлөлийн Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан.
7. 1987 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг бичихдээ морин хуурчдыг тэргүүн эгнээнд авчирч тавьсан нь тухайн үедээ цоо шинэ үзэгдэл болсон. Үүгээрээ Төрийн шагнал цол хүртсэн.
8. Тэрбээр одоо МУИС, СУИС-ийн докторантур, магистрантурт багшилдаг.
9. 2000 онд морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн хошой шагнал хүртсэн, 2005 онд Монгол Улсын Ардын Жүжигчин болсон.
10. “Гарын таван хуруу”, “Гарьд магнай”, “Ялалтын дуун”, “Намрын халуун өдрүүд”, “Би чамд хайртай”, “Сүүдэр”, “Мандухай цэцэн хатан”, “Хачин хүн”, “Тод магнай”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Шүтээн”, “Цэц магнай”, “Их хааны удам”, “Догшин хутагтын сахиус”, “Салж чадахгүй хайр”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг киноны дуу зургаан бүжгийн хөгжим бичиж, төгөлдөр хуурын 8 прелюди, хийл, төгөлдөр хуур, гобой, виолончель болон шударга хөгжимд зориулсан 10 гаруй аяз, 20 гаруй найрал дууны бүтээл туурвижээ.
11. Тэрбээр нийт 100-гаруй нутгийн дууны ая бичсэн байдаг,
12. Түүний хамгийн анхны бүжгэн жүжгийн зохиол нь Ц.Түмэнбаярын зохиолоос сэдэвлэн "Мэргэнд буусан чоно" үндэсний бүжгэн жүжиг юм.
13. Японы Засгийн газраас түүнд хоёр орны соёлын харилцаанд хувь нэрээ оруулсан гэж "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий Алтан туяа" зэрэглэлийн одон гардуулсан.
15. Н.Жанцанноровын нэрэмжит “Хэн сайн хуурдах вэ” уралдаан Японы Токио хотноо ирэх аравдугаар сарын 5, 6-нд анх удаа болох гэж байна.
16. Н.Жанцанноровын шилдэг бүтээлүүд багтсан “Бурхан Халдун өршөөг” нэртэй цомог нь Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс анх удаа дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг хадгалах, хамгаалах, түгээх “Цахим” сүлжээ худалдаанд орсон юм.
17. Тэрбээр хөгжмийн мэргэжилтнүүд энэ чиглэлийн үг, хэлийг баяжуулж, хөгжүүлэх ёстой гэж үзэн нэр томъёо, түүний ойлголт ухагдахууны тайлбар толь хийхээр ажилдаа орсон байна.
19.Тэрбээр 24tsag.mn сайтын нийтлэлч бөгөөд Монголчууд бид оюун санааны гүн хордлогонд орчихсон явна , Бидний зорилго бол үндэсний бөхийг олимпийн хөтөлбөрт оруулах явдал зэрэг олон нийтлэл бичсэн.
20. 1986 онд онд анх “Цэрэг чамдаа хайртай” дуугаа зохиоход тухайн үеийн Батлан хамгаалах яамны сайд цэргийн ангиудаар дагуулж явж дуулуулдаг байжээ.
21. Н.Жанцанноров 2010 онд Батлан хамгаалах яамнаа “Эх орны төлөө” шагнал авсан.
23. Түүний охин нь Морин хуурын чуулгад хөгжимчин, давхар менежерээр ажилладаг.
24. Харин хүү нь отгон хүү Н.Дамдинцэрэн нь нэг хэсэг загвар өмсөгчөөр ажиллаж байгаад хөгжмийн салбарт хөл тавьж, аавынхаа ажилд тусалдаг.

Сэтгэгдэл (24)