
1. Түүний аав Гүнгэрэгжав Завхан аймгийн Сонгино сумын харъяат. Харин ээжийнх нь нэрийг Дулмаа гэдэг. Г.Буяндорж Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд Гүнгэрэгжавын 13 хүүхдийн найм дахь нь болж төржээ.
2. Хожим аавынхаа төрсөн нутагт эхнэрийнхээ хамтаар "Ламын 13 овоо" цогцолборыг босгосон гэдэг.
3. Цагаан сарын өмнөх өдөр төрсөн болохоор ээж аав нь бэлгэшээж Буяндорж гэдэг нэрийг түүнд хайрлажээ.
4. 1990 онд Сэлэнгэ аймгийн Бугант суманд 10 дугаар ангиа төгссөн. 1-10 хүртлээ онц сайныг хольж сурсан тухайгаа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
5. Санхүү эдийн засгийн сургууль болон цагдаагийн сургуулийг дүүргэсэн. Хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

7. 1996 оноос иргэд ганзагын наймаа руу хуйларч, нийгэм тэр аяараа зах зээлийн системд идэвхтэй орох үед Г.Буяндорж бизнес эрхэлж эхэлжээ.
8. Тэрээр хүүхэд байхдаа Зүүнхараагийн спиртийн үйлдвэрээс гардаг хаягдал будааны ша¬рыг зөөж гахайгаа тэжээдэг байсан гэдэг. Хожим Сэлэнгэ аймгийн хүнсний үйлдвэрийг худалдаж аван өргөжүүлж, 2002 онд Дархан-Уул аймагт өөрийн эзэмшлийн үйлдвэрийг байгуулжээ.
9. 10 жил тасралтгүй ажиллуулсан спиртийн үйлдвэрээ тэрээр даян аварга А.Сүхбатад зарсан.
10. Тэрээр МАН-ын Бага хурлын гишүүн. 2001 онд МАХН-д одоогийн /МАН/-д элсэж байжээ. Одоо ч тус намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
11. Сингапур улсад бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байсан.
12. МУГЖ, дуучин Т.Ариунаа бол түүний эхнэр. Тэд 1997 онд танилцжээ. Монголын залуучуудын жилд зориулан Сэлэнгэ аймагт тоглосон Т.Ариунаагийн тоглолтын ерөнхий зохион байгуулагч нь Г.Буяндорж болсноор тэдний амьдралын эхлэл тавигдсан гэдэг.

14. Г.Буяндорж Т.Ариунаагаас зургаа дүү ба энэ жил 40 настай. Тэд хоёр хүүтэй.
15. Тэрээр дуучин Т.Ариунаатай гэрлэхээсээ эхнэр, хүүхэдтэй байсан.
16. Түүнийг отгон аварга Г.Эрхэмбаяртай ах дүүгийн барилдлагатай гэдэг. Г.Буяндорж Г.Эрхэмбаяр аваргад таван өрөө байр амалчихаад өгөлгүй зугтсан гэж хэвлэлээр шуугисан ч энэ яриаг отгон аварга эрс үгүйсгэсэн юм.
17. Далай лам, буддын шашин, нутгийн шүтээн уул, бөх, морь гээд түүнд шүтдэг олон зүйл бий. Мөн уран зураг сонирхдог байна.
18. Түүнийг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшинэ гэж ярьж байсан ч тэрээр нэр дэвшээгүй юм.
19. Г.Буяндоржийн тухай хамгийн сүүлд гарсан сонирхолтой мэдээлэл нь түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэрэгт буруутган, Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл байлаа.
20. Түүнийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэрэгт буруутган, эрэн сурвалжилж эхэлсэн тухай албаны эх сурвалж хэлсэн юм.

22. Өчигдөр Г.Буяндоржийн гэрийнх нь хаалган дээр ШШГЕГ-аас зарлан дуудах хуудас наасан тухай мэдээлэл зурагтайгаа нийтлэгджээ.
23. Зарим хэвлэлд түүнийг хятадуудтай нийлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансан дахь мөнгийг угаасан байж болзошгүй гэж дурджээ.
24. Харин Г.Буяндорж Амарбаясгалант хийдийн Бумбаны баярт оролцож явах үед ийм хэрэг болсныг мэдсэн гэж тайлбарлаж байгаа. Ирсэн даруйдаа үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар хийнэ гэж байсан ч одоогоор таг чиг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)