Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргын суудал бол албан тушаалтнуудын хувьд хамгийн “амттай” газар гэгддэг. Асар их мөнгө эргэлдэхийн зэрэгцээ мэдээлэл нь нууцлаг байдаг энэ газрын захирлаар олон жил ажилласан Ч.Ганзориг үргэлж олны анхааралд байдаг. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ч.Ганзориг нь анх 2008 онд “Эрдэнэт үйлвдвэр”-ийн захирлаар томилогдсон.
2. Тэрбээр үүнээс өмнө Үйлдвэр худалдааны яамыг тэргүүлж байсан юм.
3. Ч.Ганзоригийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн гэдэг бөгөөд тийм ч учраас ГОК-ын захирал болсон гэдэг.
4. Ч.Ганзориг Архангай аймгаас гаралтай.
5. Тэрбээр 2012 онд дөрвөн жилийн хугацаа нь дууссан ч ахин улиран сонгогдсон юм.
6. Гэсэн ч 2013 оны эхээр эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
7. Түүнийг ГОК-ын захирлаар ажиллаж байх үедээ Булган аймгийн нутагт орших байгалийн үзэсгэлэнт газар бүхий “Бумбат” уулыг өмчилж авсан тухай нутгийнхан гомдоллодог.
8. Энэ уулыг тойруулан хашаа хатгаж, адууны том жүчээ байгуулсан гэдэг. Тэнд нь Араб, Англиас авчирсан 300 гаруй морьд байдаг тухай нутгийнхан ярьдэг.
9. Ч.Ганзоригийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхад АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байлаа.
10. 2012 оны сонгуульд түүнийг Архангай аймгаас нэр дэвшинэ гэж байсан ч хүү Г.Тэмүүлэнгээ өрсөлдүүлэхээр болсон гэх мэдээлэл гарч байлаа.
11. 2012 оны сонгуулийн өмнө түүнийг ажилдаа ирэхгүй хэдэн сар алга болсон тул “аав”-ынд очсон байж магадгүй гэсэн цуу яриа гарч байлаа.
13. Хүү Г.Тэмүүлэн нь өдгөө “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажилладаг.
14. Харин ажлаа өгснийх нь дараа буюу өнгөрсөн сард түүнийг хуулийнхан баривчилсан гэсэн мэдээлэл тарсан ч баттай эх сурвалжууд түүнийг гадуур байцаалт өгч байгаа гэж мэдээлж байна.
15. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбон шалгаж байв.
17. Н.Энхбаярыг ганбөмбөлгийн наймааны хэргээр шийтгүүлсэн бол тэр ч бас орооцолдох байлаа.
18. ГОК-ын захирлын ажлаа өгсөн түүнийг Англид элчин сайдаар очих магадгүй гэсэн яриа тарж байв.
19. Тэрбээр гэр бүл, өмч хөрөнгө нь хамгийн нууцлаг байдаг олны танил хүмүүсийн нэг.
20. Ч.Ганзоригийг нутгийн дүү Ч.Санжаадамбыг 400 сая төгрөг зарцуулж байж заан цолонд хүргэсэн гэх мэдээлэл бөхчүүдийн гал дотор яригддаг байна.
21. 2008 онд ГОК-ын захирлаар томилогдсон даруйдаа “Жаст” компанид Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авахад нь баталгаа гаргаж өгч байжээ. Улсын үйлдвэр яагаад хувийн компанийг батлан даасан нь асуулт хэвээр байна.
22. Хамгийн сүүлд “Жаст” компани их хэмжээний мөнгө гадаадын компаниас авахдаа түүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн мэдэгдсэн бол “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү үүнийг эрс үгүйсгэсэн юм.
23. Сүүлийн хэдэн жил “Эрдэнэт үйдвэр”-ийг удирдаж, санхүүг нь барьсан түүнийг “том” ам нээвэл том хэргүүдийг илрүүлнэ гэсэн хүлээлт байнга байдаг юм.
24. Түүний оронд томилогдсон Ц.Даваацэрэн ажлаа авсныхаа дараа "Арваад тэрбум төгрөгийн үйлдвэрт хэрэглэгдэхгүй материал, тоног төхөөрөмж байна. Хэн хэзээ нийлүүлсэн, хэн захиалсан, яг хэний буруугаас ийм байдал үүссэнийг тогтоож буруутанд хариуцлага тооцно" гэсэн юм.

Сэтгэгдэл (15)