Тэр бүр олонд ил байдаггүй нууцлаг реппэр Пуужин Баяраагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Rokit Bay Улаанбаатар хотод төрсөн, дөрөвдүгээр хороололын унаган хүү бөгөөд 77-р сургуулийг төгсчээ. Тэрээр одоо ээж, эгчийн хамт амьдардаг.
2. Түүнийг дөрвөн настайд аав нь өөд болсноор тэр эмээгийн амины ганц ач хүү болж үлдсэн бөгөөд багадаа эмээгээсээ огтхон ч салдаггүй хүү байжээ. Мөн тэрээр эмээдээ сайн яваагаа харуулж амьжаагүйдээ хамгийн их харамсдаг хэмээн ярьсан удаатай. Эмээ нь түүнийг Америкаас буцаж ирээд нэг сарын дараа өөд болжээ.
3. Багадаа зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан Rokit Bay аль хэдийн энэ мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Учир нь тэр өөрийн уран бүтээлээрээ шинэ зүйл бүтээж яг зохион бүтээгч шиг л ажилладаг гэнэ.
4. Дунд сургуульд сурч байхдаа тэр зураг болон биеийн тамирын хичээлдээ сайн байсан бөгөөд одоо ч зураг зурах дуртай.
5. Рэппэр залуу маань Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан ч түүний жинхэнэ нэрийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл түүний бүтэн нэрийг О.Баярсайхан гэдэг.
6. Реппэр залуугийн хувьд анх ШУТИС-ийн КТМС-д суралцдаг байжээ. Гэсэн ч түүний шийдвэр гэнэт өөрчлөгдөж КТМС-ын компьютер графикийн ангид орсон аж. Харин дараа нь түүний сонирхол дахин өөрчлөгдөж АНУ-руу бизнесийн удирдлага марктингийн чиглэлээр суралцах болж тэндээ таван жил амьдарчээ.
7. О.Баяраа амьдралынхаа хамгийн хэцүү сонголтыг хийчихсэн гэдэг. Түүнд АНУ-д үргэлжлүүлэн сурч жирийн ажилчин болох эсвэл дуртай зүйлээ хийж дуугаа дуулах гэсэн хоёр сонголт байжээ. Мэдээж тэр дуулахыг илүүд үзэн сургуулиа төгсөж чадаагүй юм.
8. Анх тэрээр 2007 оны үед асуулт форумаар олонд танигдсан. Тухайн үед тэр “Nevalast” гэдэг нэртэй байсан бөгөөд түүний гол өрсөлдөгч нь “Realyeyzzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэл дээр дисслэдэг байжээ.
9. Rokit Bay гэдэг нэр гурван өөр утгатай. Эхнийх нь Rock it Bay буюу Доргиогоод өг, Баяраа. Хоёр дахь нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Аюултай ч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүйд хүрнэ гэсэн утгатай. Сүүлийнх нь Raw kit Bay буюу хөгжмийн амьд дуугаралт гэсэн үг юм байна.
10. Тэрээр хэд хэдэн кинонд тоглосон бөгөөд анхны дэлгэцийн уран бүтээл нь 2009 онд бvтээгдсэн “Маргаашгvй” УСК юм. Түүний дараа нь "Big fish", “Алтан элс” зэрэг кинонд тогложээ. Рэппэр Gee-тэй хамт туслах дүр бүтээсэн “Алтан элс” кино нь тун удахгүй нээлт хийх юм байна.
11. Тэрбээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайнаа хийдэг аж. Мөн шаарлагатай бол клипнийхээ эвлүүлгийг ч хийчихдэг хөдөлмөрч нэгэн.
12. Түүний анхны бие даасан тоглолт 2011 оны 11 дугаар сарын 03 нд UB palace-д болсон бөгөөд амьд тоглолт видео хосолсон өвөрмөц тоглолт байсан юм. Энэ тоглолтонд урилгаар рэппэр Gee ирж дуулжээ.
13. Rokit Bay-ын хоёр дахь цомог буюу хамгийн сүүлд гаргасан “Эвдэрхий хүмүүс” цомгийн баяр энэ оны хоёрдугаар сарын 6-нд “iLoft function house”-д сайхан болж өнгөрсөн. Энэ цомог нь өнөө цагын хар бараан зүйлсээс болж хүмүүсийн зан авир хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ.
14. Өдгөө түүний “Нэг өдрийн хаан”, “Сахилга сул”, “Микрофоны ард” “Бид хоёр” “Эвдэрхий хүмүүс” зэрэг олон уран бүтээл залуусыг байлдан дагуулах болсон. Хамгийн сүүлд тэрээр “Эвдэрхий хүмүүс” дууныхаа клипийг маш сонирхолтой шийдлээр хийж олны хүртээл болгожээ.
15. Рэппэр залуу маань GEE, Тулгат, Болд зэрэг хамтлаг уран бүтээлчидтэй хамтарч дуулсан бөгөөд хамгийн сүүлд дуучин Цэлмүүнтэй хамт VIVA LIFE дуун дээр ажиллажээ.
16. Түүний дуунууд нэг талаас өөрийнхөөрөө чөлөөтэй нөгөө харин талаас хэтрүүлэгтэй ч гэмээр байдаг. Энэ тухай тэрээр “Би дуугаа хийхдээ өөрт тохиолдсон зүйлийг давсалж, илүү сахилгагүйтэж, сонирхолтой болгохыг хичээдэг. Миний дуунууд Баяраад тохиолдсон явдлаас сэдэвлэдэг бол Рокит Бэй гол дүрд тоглодог. Тэгэхээр Баяраа, Rokit bay хоёр бол хамтрагчид гэсэн үг” гэжээ.
17. Тэрээр аль хэдийн олны танил нэгэн болсон ч “од” гэдэг үгэнд тун дургүйгээр барахгүй өөрийгөө ч од гэж боддоггүй байна. Учир нь манайд од гэдэг үгний үнэ цэнэ алдагдаж, доромжлол, егөө утгаар хэрэглэдэг болчихсоноос тэр гэнэ.
18. Тэр чөлөөт цагаараа олон ангит кино үзэх дуртай. Гэхдээ солонгос кино нэгийг ч үзэж байгаагүй бөгөөд бичлэг сайтай кино үзээд хэвтэх нь түүнд сайхан амралт болдог аж.
19. Гурван ч кинонд дүр бүтээгээд амьжсан Rokit Bay цаашдаа зөвхөн хип хоп гэлтгүй телевизийн шоу, кино зэрэгт хүчээ үзэх сонирхолтой аж. Мөн тэрээр өөрөө кино хийхийг хүсдэг гэдгээ ч илэрхийлээд байгаа.
20. АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо, ИЗН-ын дэргэдэх Иргэний Зориг залуучуудын холбооноос хамтран зохион байгуулдаг “Mind Awards-2011” наадмаас оюун сэтгэлгээний оны шилдэг залуучуудыг шалгаруулж Rokit Bay-ыг “Оны Freedom of Speech” номинацийн эзнээр тодруулж байв.
21. Тэрээр Америкт сурч байх хугацаандаа Номин хэмээх бүсгүйтэй online–аар танилцан, үерхдэг байжээ. Тэд өөр өөр хотод амьдарч байсан ч үүнийгээ алсын зайны үерхэл хэмээн ярьдаг байсан гэнэ. Өдөр бүр интернэтээр харилцдаг байсан ч Rokit Bay салах шийдвэр гаргаснаар эхний бөгөөд сүүлийн удаа уулзсан байна.
22. Түүний хамгийн удаан буюу дөрвөн сарын туршид хийсэн дуу бол түүний экс найз охиндоо зориулсан “Бид хоёр” гэсэн дуу нь юм.
23. Тэрээр гуч хүрэх гэж байгаа ч гэр бүл зохиогоогүй байгаа бөгөөд одоо болтол санаандаа таарах хүнтэйгээ учраагүй байгаа гэнэ. Тэгвэл нэгэн ярилцлагын үеэр түүнээс ямар бүсгүй таалагддаг болохыг асуухад бүх юм нь зохицсон, ухаалаг, сайхан сэтгэлтэй эмэгтэй таалагддаг гэжээ.
24. Тэрээр саяхан “Be” брэндтэй хамтран Пуужин Баяраа цомгоос cover дууны уралдааныг фенүүдийнхээ дунд зохион байгуулсан бөгөөд тун удахгүй ялагч нь тодроно. Ялагч нь Мобикомын 100,000 нэгж , Rokit bay-ын гарын үсэгтэй “Эвдэрхий хүмүүс” цомог хоёрын эзэн болох юм.

А.Наранцэцэг
Сэтгэгдэл (16)