
1. Кока Кола нь дэлхийн 200 гаруй орны дэлгүүр, рестoран болон үйлчилгээний газруудад зарагддаг хамгийн алдартай хийжүүлсэн ундаа юм.
2. 19-р зууны сүүлээр Жон Пембертoн энэ ундааг эмийн зорилготой шинээр гаргаж ирсэн байна. Аса Григс Кандлэр гэгч бизнес эрхлэгч Кока колаг хилийн чанад руу худалдаанд гарган, түүний нөлөөгөөр 20-р зуун гэхэд дэлхийд ноёрхлоо тогтоосон.
3. Хамгийн анхны Кока кола ногоон өнгөтэй байжээ.
4. Кока кола компанийн үйлдвэрлэсэн бүх ундаагаар 180 сантиметрийн гүнтэй усан санг дүүргэвэл түүний урт нь 33 км, өргөн нь 15 км болох юм. Ийм усан санд нэг дор 512000 хүн багтаж чадна.

6. Чили улсын Арикт хотод Кока кола-гийн хамгийн том тэмдэг байдаг гэнэ. Энэхүү тэмдэг нь довын орой дээр байрладаг. Тэмдгийн өргөн нь 122 метр, өндөр нь 40 метр бөгөөд кока-кола-ны 7000 ширхэг шилээр бүтээгджээ.
7. Дэлхий дахинд 1 секундэд 8000 аяга Кола ундааг уудаг байна.
8. 100 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн Кока колаг нэг эгнээнд асгах юм бол энэ нь дэлхийг 4334 удаа тойрно. Мөн ийм замаар сар дэлхий хоёрын хооронд 1405 удаа явж болох юм байна.
9. Кока Кола дотор стэйк хийгээд тавихад хоёр хоногийн дараа та юу ч олж харахгүй. Стэйк аль хэдийн ууссан байх болно.
10. 1989 онд Оросын Пушкины гудамжинд рекламаа дэлгэсэн хамгийн анхны компани нь Кока-Кола байжээ.
11. Кока кола нь Олимпийн наадмын хамгийн урт хугацааны хөрөнгө оруулагч компани юм. 1928 оноос эхлэн Кока кола нь Олимпийн наадмын ивээн тэтгэгч болж байжээ.

13. Муаммар Каддафи-ийн хэлснээр хийжүүлсэн ундааны өлгий нутаг нь Ливи хэмээн үзжээ. Тэрээр бүр 2006 онд Кока-кола компаниас хувь нэхсэн байдаг.
14. 2011 онд Кока Кола нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр шалгарсан.
15. Хамгийн анхны Кока Колагийн найрлага нь Колумбус дахь “Eagle” эмийн сан болон Химийн үйлдвэрт Жон Пембертoн гэгч бүтээжээ. Уг нь энэ нь Пембертoны “Франц дарс” гэж нэрлэгдэж байсан.

17. 355 мл-ийн нэг лааз саванд 39гр нүүрс ус, 50гр сод, 140гр калори найрлагатай байдаг. Байгалийн амтлагчийн жор : Кока колагийн амтлагчдийн жор нь үйлдвэрлэгчдийн нууц хэвээр байгаа.
18. Анхны жорын хувилбар нь “Suntrust” банкинд 86 жилийн турш хадгалагдсан бөгөөд 2011 оны 12-р сарын 8-нд Атлантагийн дэлхийн Кока кола музейд олны хүртээл болсон.
19. Кока кола-гийн цагаан, улаан бичигтэй лого нь дэлхийн хамгийн алдартай тэмдэг юм. Дэлхийн хүн амын 94 хувь нь тус ундааны логог таньдаг гэсэн судалгаа бий.

21. Кока кола-гийн дундаж хэрэглэгч 4 өдөрт нэг Кола уудаг байна.
22. Кока Кола компани нь зар сурталчилгаандаа Apple, Microsoft компаниас ч илүү их мөнгө төлдөг. 2010 оны байдлаар Тус компани зар сурталчилгаандаа нийт 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Харин Apple, Microsoft компаниуд 1.6 тэрбум болон 691 мянган ам.доллар зарцуулсан байдаг.
23. Дэлхийн дээр Колаг хамгийн ихээр уудаг үндэстэн нь мексикчүүд юм. Тэд Америк, Британи, Энэтхэг, Хятадын иргэдээс ч их хэмжээний Кола уудаг. Нэг мексик хүн жилд 665 Кола уудаг байна. Харин Америк хүн 399, Британи 202, Хятад 32, Энэтхэг 9 гэсэн судалгаа гаргажээ.
24. Тус компани жилд 300 тонн хөнгөн цагааныг лаазандаа ашигладаг аж. Энэ нь АНУ-ын нийт хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 17.4 хувьтай тэнцэнэ.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)