Удахгүй манай улсад ирнэ хэмээн олон залуусыг хүлээлгэж буй “Казаки” хамтлагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Казаки бол Украйны хамгийн алдартай хамтлагуудын нэг юм. Хөвгүүдийн бүжгийн хамтлагийг 2010 онд Олег Жежель хэмээх чадварлаг балетмейстер байгуулсан байна.
2. Тэд гар нийлдэг уран бүтээлчдээс гадна сайн найзууд байсан учраас хамтлаг болохоор шийдсэн гэдэг.
3. Тус хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш хоёр цомгийг худалдаанд гаргасан аж.
4. Хамтлаг Кирилл Федоренко, Артур Гаспар, Стас Павлов болон Олег Жежель хэмээх дөрвөн гишүүнтэй.
5. Тэд бүгд мэргэжлийн бүжигчид бөгөөд нягт нямбай, уян налархай, ер бусын бүжиг дэглэлтээрээ олны анхаарлыг татсан юм.
6. “In the Middle” хэмээх анхны дуугаа 2010 оны сүүлээр гаргасан бөгөөд энэ онодоо “Myway” бүжгийн шагнал гардуулах наадмын "Breakthrough of the Year" шагналыг хүртэж байв.
7. Анхны дууны клип дээр энгийн хувцастай дөрвөн залуу өсгийтэй гутал өмсөж саармаг хүйстэн болж буй сонин дүр зураг YouTube-д нэлээд шуугиан тарьсан юм.
8. Энэхүү явдлаас хойш хамтлаг өндөр өсгийттэй дуулж, бүжиглэхийг сонгож хоёр дахь клип болох “Love” дууныхаа клип дээр энэ хэв маягаа өөрийн болгож бататгасан байна.
9. 2011 оны наймдугаар сард үндсэн гишүүн Стас Павлов хамтлагаа орхисноор Италийн дуучин Францеско Боргато уг хамтлагт иржээ. Харин энэ оны хоёрдугаар сард Францеско Боргато хамтлагаасаа гарч өмнөх гишүүн Стас Павлов дахин эргэн ирсэн юм.
10. Артур Гаспар нь нэг хөлөө дээш өргөнэгц болгож чаддагаараа алдартай.
11. 2012 онд “Girl Gone Wild” дуун дээр Моданнатай хамтран ажилласан нь хамтлагийн нэр хүндийг улам өсгөсөн юм.
12. Тэдний өвөрмөц төрх нь загвар зохион бүтээгчдийн анхаарлыг татсан эхэлсэн. Тэд Итали болон Украйны хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн шоуг нээж, загварыг нь хүртэл өмсөх болжээ.
13. “Kazaky” хамтлагийн залуусын өсгийтэй гутлын өсгий 14 см өндөртэй. Харин тэд бүсгүйчүүд ч удаан өмсөж чаддаггүй өндөр өсгийт дээр чадварлаг бүжиглэдэг хэвээр.
14. Хамгийн ахмад гишүүн Олег Жежель 1980 онд Львовт төрсөн бол Артур Гаспар Арменид 1984 онд төржээ. Харин отгон гишүүд болох Стас Павлов 1989 онд, Кирилл Федоренко 1990 онд төрсөн байна.
15. Стас Павлов багаасаа мэргэжлийн боксчин болохоор хичээллэж байсан нь түүний бүжгийн хөдөлгөөнөөс мэдрэгддэг.
16. Хамтлаг 2012 онд анхны цомог “The Hills Chronicles”, 2013 онд хоёр дахь цомог “Like It”-ийг худалдаанд гаргасан.
17. Хамтлагийн бодлогын улмаас гишүүд дангаараа ярилцлага өгөх нь тун ховор байдаг. Тэд ярилцлагыг ихэвчлэн мэйлээр өгдөг бөгөөд гишүүний зүгээс бус хамтлагийн зүгээс хариулдаг аж.
18. “Казаки”-гийн энэхүү дүрмийг дөрвөн залуугийн зарим нь гей гэх шуугиантай холбон үздэг.
19. Тэд өсгийтэй гутал дээр эмэгтэй хүн шиг бүжиглэдэг зэрэг нь энэхүү хардлагыг улам нэмдэг аж.
20. Тэдний хэн ч “та нар гей үү?” гэх асуултад хариулахаас татгалздаг байна.
21. Өсгийтэй гутал өмсөх санаа анх ингэж гарчээ. Тэд мэргэжлийн бүжигчид учраас нэг удаа өндөр өсгийт өмсөх шаардлага гарч байсан байна. Өндөр өсгийт өмссөн үед тэдэнд бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд орж ирсэн нь үүнийг сонгох анхны шалтгаа болсон аж. Өсгийтэй гутал бол тэдний имиджийн салшгүй нэг хэсэг юм.
22. “Казаки”-гийн шүтдэг дуучин бол Адель. Тэд түүний өвөрмөц хоолой, хоолойн чадлыг нь гайхан биширдэг хэмээн сэтгүүлд ярьсан байна.
23. Хамтлагтаа “Казаки” хэмээх нэр өгсөн нь тэд Японы соёлд дуртайгаас болжээ. Гэхдээ энэ нэр ямар нэгэн далд утга илэрхийлдэггүй гэлээ.
24. Хамтлаг ирэх сарын хоёрны өдөр манай улсад ирж тоглох юм.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (6)