Хаа очсон газартаа балагтай, дуулиантай байдаг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэрийг Д.Батмөнх гэдэг үү?. Энэхүү асуултыг эхний баримтандаа оруулахгүй өнгөрч болохгүй биз ээ.
2. Тэрбээр Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1964 оны 11 дүгээр сарын 5-нд төржээ.
3. Улмаар сумынхаа дунд сургуульд долдугаар ангийн боловсрол эзэмшсэн төгсөөд “Сүхбаатарын Зам” нэгдэлд малчинаар ажилд орсноор анхныхаа ажил хөдөлмөрийн гарааг эхлүүлж байсан түүхтэй нэгэн гэдэг.
4. Ингээд насанд хүрч Монгол Улсын иргэн гэдгийг гэрчлэх бичиг баримт авах болоход ахынхаа нэрээр 1981 онд иргэний улаан паспорт гэгчийг анх авч байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод шилжин ирж суурьшихдаа өөрийн төрсөн ах Дамжингийн Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээг ашиглан тухайн үеийн аймгийнхаа цагдан сэргийлэх ангиас иргэний улаан паспортийг авснаар Д.Батмөнх, Д.Бат-Эрдэнэ нэртэй болсон түүх эхэлжээ.
5. Тэрбээр Дамжин гэх айлын 12 хүүхдийн нэг. Олон ах, эгч, дүү нартай.
6. Д.Бат-Эрдэнэ хуурамч нэрнээс гадна хэд хэдэн шуугианы эзэн болж байсан. Тухайлбал, гэрийн үйлчлэгчээ 30 саяын хэрэгт унагасан, хуурамч диплом авсан, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн гээд олон балагтай.
7. Зарим нэгээс нь сийрүүлбэл, тэрбээр Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн хэмээн хуурамч баримт бичиг /диплом/ ашиглаж ирсэн нь АТГ-ын мөрдөн байцаалтаар тогтоогдож байсан.
8. Энэ үйлдлээсээ болоод Нийслэлийн Замын Газрын даргын үүрэгт ажлаасаа хүртэл чөлөөлөгдөж байсан удаатай.
9. Харин гэрийн үйлчлэгчээ 30 саяын хэрэгт татаж байсан нь шүүхээр олон жил явсаны эцэст шийдэгсэн. Гэхдээ Д.Бат-Эрдэний талд биш гэрийн үйлчлэг бүсгүй болох Д.Энхмандахын талд шүүх шийдвэрийг гаргасан.
10. Тухайн үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажиллаж байсан. Энэ үед ч түүний хуурамч нэрний асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү сөхөж байсан удаатай.
11. Д.Бат-Эрдэнийн хувьд “Эрдэнэ-Суварга” гэх компанийн үүсгэн байгуулагч.
12. Түүний энэхүү компанид эхнэрээс нь эхлээд ах, эгч, дүү нар нь ажилладаг байсан.
13. Тэрбээр анх 1990 онд “Эрдэнэ-Суварга” гэх сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангаж, төсвөөс санхүүждэг компаниа байгуулсан гэдэг. Харин 2005 онд улсын үйлдвэрийн захирлаар томилогдоод компаниа цаашид удирдах эрхийг эхнэр Б.Сувдаад шилжүүлсэн аж.
14. Харин эхнэр Б.Сувдаа нь, Д.Энхмандах гэх эмэгтэйгээр “Эрдэнэ-Суварга” компанийн эд хөрөнгийг зарж, мөн компанийх нь нэр дээр зээл авсан гэж байгаа.
15. Энэ хэрэг эцэстээ шүүхдэх дээрээ тулж байсныг би дээр дурдсан. Мөн эл хэргээс болж өдгөө тэрбээр эхнэр Б.Сувдаатайгаа хамт амьдрахаа больсон гэдэг.
16. Хаа очсон газарт балагтай, дуулиантай байдаг Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар томилогдоод удаагүй.
17. Харин “хурган дарга” угийн л тансаглах дуртай нэгэн учир хэд хэдэн удаа төсвийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр өдгөө шалгагдаж байгаа.
18. Учир нь түүнийг 70 саяаар өрөөгөө засварлаж, 59 саяаар машин авч унасан гэж Чингэлтэйн иргэд гомдоллосон.
19. Улмаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд түүнийг шалгуулаад зогсохгүй, ИТХ-ын даргын үүрэгт ажлаа сайн дураараа өгөхийг, огцрохыг шаардаж буй.
20. Мөн МАН-ынхан ч байнга хэл ам таталдаг түүнийг гишүүнээсээ татан буулгах гэж байгаа гэх яриа гарсаар.
21.Мөн төсвийн мөнгийг хувийн зүйлдээ зарцуулсан тэрбээр хаана ч очсон хоёрхон компанитай л түншлээд байна гэх хэл амыг дагуулсан.
22. Өөрөөр хэлбэл, түүний эртний хэлхээ холбоотой хоёрхон компани байдаг нь “Дүмбэрэлхайрхан”, “Гоулдрич”.
23. Энэ нь одоо дэгдээд байгаа 70 сая төгрөгөөр засварлан өрөөний дуулианаар бүр ч ил гарсан. Учир нь “Дүмбэрэлхайрхан” компани нь 49.3 сая төгрөгөөр өрөөний засвар тохижолтын үнийн санал ирүүлсэн бол “Гоулдрич” компани нь 22.4 сая төгрөгөөр өрөөний тавилга нийлүүлэх үнийн саналыг тус тус ирүүлснээр тендерт шалгарсан гэх.
24. Тэгвэл энэ компаниудыг ч АТГ, Прокуророос шалгаж эхлэх тухай эх сурвалж мэдээллээ.

/24tsag.mn/
Сэтгэгдэл (20)