Өнгөрсөн бямба гаригт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид гал гарч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар түлэгдсэн гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийг өнөөдөр ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Хорих ангид ямар нэгэн байдлаар гал гараагүй. Сэжигтэн Баавар өөрийнхөө биед гэмтэл учруулж, өөрийгөө шатаахыг завдсан” гэлээ.
Тэрээр одоо нэгдүгээр хороололд байрлах эмнэлэгт 3-4 дүгээр зэрэглэлийн түлэгдэлтэй гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа юм.
Бааварыг их хэмжээний буюу 70 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хэрэглэж байхад Эрүүгийн цагдаагийн газрынхан жил гаруйн өмнө баривчилсан билээ. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болох байв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (6)