“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Өнөөдөр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Лхажавын Туруунаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Грекийн жүдоч Теодра Пасчалдоуд даралтаар цэвэр ялагдаж, шагналт тавдугаар байрт орлоо.
Түүний хувьд 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байв.
Монгол Улсын баг энэ удаагийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 52 дугаар байрт жагсаж байна.