Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Хонь
Энэ долоо хоногт та бизнестээ урт хугацаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөнгөний асуудал шийдэгдэнэ. Урьдын шаргуу хөдөлмөр таны таныг ялалтад хүргэнэ. Өдөр тутмын хуваарьт тань харшилдаг зарим зүйлийг амьдралаасаа хасах юм уу өөрчлөлт оруулахад тохиромжтой. Тухайлбал, та өчнөөн цаг хугацаа зарцуулаад сургалт дамжаанд яваад байгаа бол үүнийгээ цахим хэлбэрт шилжүүлбэл ямар вэ? Гэр орон, гэр бүлийн амьдралаа шинэчлэх үе эхэлж байна. Найз нөхөдтэйгээ харилцаа сайтай байж, өнгөрсөн үеийн үл ойлголцлоо шийдвэрлэж чадна. Хайр дурлалын харилцааны тухайд ч адилхан. Ганц бие хүмүүс романтик харилцаа тогтооход бэлэн, бараг хурим хүртэл хийхэд бэлэн байна.
Үхэр
Та бусдын сайн сайхан, зугаа цэнгэлийн төлөө биш өөрийнхөө аз жаргалын төлөө байх хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаарай. Хайртай хүнтэйгээ болзсон, ажил төрлөө хойшлуулан барин ар гэртээ цаг зарцуулсан гээд аль нь ч байлаа гэсэн одоо та өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдөлдөө анхаарал хандуул. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож, харилцаа тасрахад хүрнэ. Очийг дахин асаах, сэтгэл хөдлөлөө эргүүлэн авчрах эхний алхмыг та хийх хэрэгтэй. Илүү сайн ойлголцохын төлөө хичээ. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байснаар аливаа хурцадмал байдал, зөрчилдөөн үүсэхгүй ба бие махбод, сэтгэл санаа эрүүл байна. Ганц бие хүмүүс дурлах гэж хэт хүчлээд хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг шийднэ гэдэгт итгээрэй. Санхүүгийн томоохон ашиг олох шинэ бизнес эхлүүлэх боломж гарч ирнэ.
Ихэр
Зуны турш үр хүүхэд, ар гэр гээд хувийн орон зай тань бага зэрэг алдагдсан байж магадгүй. Танд амар амгаланг бэлэглэдэг тийм зүйлсдээ одоо цаг гарга. Хосууд бие биенийхээ анхаарлыг шинээр татаж, харилцаагаа бэхжүүлнэ. Хэрвээ та хүүхэд төлөвлөж байгаа бол одоо хамгийн тохиромжтой үе нь иржээ. Гэр бүлийн харилцаа сайн байгаа нь энэ долоо хоногийн хамгийн сайхан зүйл. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татна. Гэхдээ яаран шийдвэр гаргах хэрэггүй. Мөн энэ долоо хоногт таны орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Бэлтгэл сайтай байсныхаа хүчинд сорилтыг даван туулж чадна. Бизнесийн шинэ төлөвлөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтад хүч үзэж магадгүй. Бүрэн итгэлгүй хүмүүсээс хол байх нь дээр.
Мэлхий
Шинэ ажлын таатай санал хүлээж авч магадгүй. Мөн гадаадад ажил хайж байгаа хүмүүс сайхан мэдээ дуулна. Ажил дээрээ нээлттэй байж, зөвлөгөө хүссэн нэгэнд туслахад бэлэн байгаарай. Чухал хүнээс гэнэтийн дэмжлэг авах нь таны сэтгэл санааг дээшлүүлнэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, шинэ найз нөхөдтэй болно. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөнө. Эрүүл мэндийн асуудлаас болоод хэд хоног амрах шаардлага гарч магадгүй. Зарим зүйлийг зүгээр чимээгүй орхих хэрэгтэй. Групп чатаас гарах, номын клубээсээ түр завсарлага авах, өв залгамжлалын төлөөх тэмцлээс нэрээ татах зэргээр өөрийгөө чөлөөл. Ингэснээр таны хувь хүний хил хязгаар улам бэхжинэ.
Арслан
Энэ долоо хоногт та идэвхтэй байж, ур чадвараа дээшлүүлж чадна. Долоо хоногийн эхээр ажлын ачаалал ихсэх магадлалтай. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ. Та нарын зарим нь гадаадад аялах магадлалтай. Эсвэл бизнесийн таатай санал хүлээж авах юм уу их мөнгө олж магадгүй. Бодол санаагаа эерэг байлгаж, урагш тэмүүл. Хайртай хүнээсээ үнэтэй бэлэг авна. Хайр дурлалын харилцаанд хэт мэдрэмтгий, тэнцвэргүй хандаж байж магадгүй. Шинэ харилцаа тогтоохын өмнө өөрийгөө сэтгэл хөдлөлийн ачаанаас чөлөөл. Эрүүл мэнд сайн байна. Санхүүгийн зарцуулалтаа эргэн харж, үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Ашигладаггүй зарим зүйлсээсээ татгалзах, гишүүнчлэл, бүртгэлээ цуцлах зэргээр цэвэрлэгээ хий. Оюун санаандаа ч бас цэвэрлэгээ хийж, тайван байдлыг эрхэмлээрэй.
Охин
Энэ долоо хоногт та бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй, өгөөмөр байх нь. Энэ нь олны талархлыг хүлээх болно. Бага зэрэг хугацаа шаардагдах ч гэлээ таны хичээл зүтгэл талаар болохгүй, урт хугацаандаа өгөөжтэй байна. Нийгмийн байр сууриа өсгөнө. Ажил дээрээ өөртөө шаардлагагүй үүрэг хариуцлага үүрэхээс болгоомжил. Гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа өрөвч сэтгэл, тэвчээр, өгөөмөр занг эрхэмлэ. Бусдын хил хязгаарыг хүндэтгэ. Хосуудын харилцаанд гэр бүлийн гишүүд нөлөөлөх гэж оролдоно. Гэхдээ гэр бүлийнхэн тань танд хамгийн сайхныг л хүсч байгаа гэдгийг санаарай. Тэднийг сонс, зөвлөгөөнөөс авахыг нь авч, хаяхыг нь хая. Эцсийн шийдвэрийг өөрөө гарга. Асар их хүсч тэмүүлж байсан зүйлээ орхих хэрэг гарч магадгүй. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдгийг санаарай.
Жинлүүр
Тууштай зан чанар, авхаалж самбаа тань ажлын хамт олны хүндлэлийг хүлээнэ. Таны оюун ухаан хурдан шийдвэр гаргах чадвартай байгаа ч санхүүгийн эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Чухал төсөлтэй холбоотой сайхан мэдээ сонсоно. Бүх төлөвлөгөө саадгүй үргэлжилж, хуваарийн дагуу ажлаа дуусгаж чадна. Хайр дурлалын харилцаанд эв найр, тэнцвэртэй байдлаа хадгалахын тулд жонглёр хийх шаардлагатай болно. Хамгийн гол нь та өөрийн хил хязгаартаа үнэн байгаарай. Аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байх хэрэгтэй. Заримдаа та олон үүрэг хариуцлагыг нуруундаа үүрч, бүхнийг зохицуулах шаардлагатай болдог. Юунд ч яарч адгах хэрэггүйг хааяа өөртөө сануулж байгаарай.
Хилэнц
Мэргэжил нэгт нөхөд, удирдах албан тушаалтнууддаа өөрийн чадвараа гайхуулах цаг ирлээ. Та нарын зарим нь томоохон гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулж, их хэмжээний ашиг олох магадлалтай. Санхүүгийн байр суурь тань таны бодож байснаас ч бат бөх байна. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэнддээ анхаарал тавь. Аян замд анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд нэг хэвийн байдлыг эвдэхийн тулд хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөж, дотно бай. Харин ганц бие хүмүүс гэр бүл төлөвлөж эхлэхэд тохиромжтой. Хэрвээ та ганцаардаж, мунгинадаг бол нийгмийн харилцаанд орох асар их шаардлага байна. Цагийн хуваариа эргэж харж, өөртөө цаг зав гаргахыг хичээ.
Нум
Сэтгэл татам зан чанарынхаа ачаар шинэ найз нөхөд, танилуудтай болно. Мөн дээд албан тушаалтнуудынхаа итгэлийг олж, амжилтад хүрнэ. Өмнөх хөрөнгө оруулалт тань ашгаа өгч, санхүүгийн байдал сайжирна. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллах, мэдлэгээ өргөжүүлэх, шинэ зүйл сурах нь танд ашигтай. Таамаг дэвшүүлэх арга тань энэ удаад үр дүн өгөхгүй. Гэр бүлийн хүн тань таныг анхаарал халамжаар дутаахгүй. Санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, харилцан ойлголцол, буултыг сонгосноор гэр бүлийн харилцаа улам сайжирна. Ганц бие хүмүүсийн сонголт гэр бүлийнхэнд нь таалагдахгүй байж магадгүй. Тэд танд сайн сайхныг хүссэндээ санаа зовж буй тул ойлгохыг хичээгээрэй. Шинэ карьер эхлүүлэхэд тохиромжтой. Урт хугацааны алсын хараагаа тодорхойлж, түүнд хүрэх алхмуудаа нарийвчлан зурагла.
Матар
Богино хугацаанд мөнгө олох таатай боломж гарч ирж магадгүй. Санхүү сайжирснаар материаллаг тав тух нэмэгдэнэ. Хүүхдүүд тань танаас зөвлөгөө авахыг хүснэ. Удаан үргэлжилсэн эрүүл мэндийн асуудал байгаа бол үүндээ анхаарал хандуулаарай. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл мэндээ хяналтдаа байлгахыг хичээ. Хайртай хүнтэйгээ эв найртай байхыг хичээж, хэрэгцээ, хүслийг нь анхаарч үзээрэй. Та өөртөө дүгнэлт хийж, дутагдалтай зан чанараа олж харахыг хичээ. Эцсийн зорилго тань сайхан байж болох ч хүмүүсийг хэт шахамдуулж хэрэггүй. Гэхдээ ямар ч сайхан харилцаа байсан, яаж ч хичээл зүтгэл гаргасан уналт, босолт заавал байдаг гэдгий санаарай. Аялах, суралцах, шинэ ертөнцтэй танилцах шинэ төлөвлөгөөгөө гаргана. Төлбөр мөнгөө хүртэл тооцоолчихсон юм чинь одоо эрчимтэй судалгаагаа хийж эхлээрэй.
Хумх
Талархал, инээд хөөр, амжилтаар дүүрэн долоо хоног. Гэхдээ санхүүгийн асуудалд болгоомжтой хандаарай. Ажил хэрэгч бөгөөд шулуун шударга байх нь танд асар их ашиг авчирна. Хүндэлж явдаг хүнтэйгээ уулзсанаар тайтгарал, сэтгэлийн амар амгаланг мэдэрч чадна. Эрүүл мэндэд бага зэрэг асуудал үүсэх ч хялбархан шийдэж чадна. Гүйх, дасгал хийх нь ашигтай. Хайр дурлалын харилцаа гүн гүнзгий байна. Хүүхэд төлөвлөж байгаа бол одоо тохиромжтой цаг нь иржээ. Харин ганц бие хүмүүс хостой болох гэж яаран зүтгээд хэрэггүй. Амьдралд тань тохиолдсон хүнд хэцүү зүйлсийг өдөр бүр тээж явдагаа одоо болих хэрэгтэй. Бодол санаагаа цэгцэл. Үнэт зүйл, мөрөөдлийнхөө төлөө алхам хийхээ хойшлуулж байсан бол одоо нэг үзээд алдаарай.
Загас
Эрч хүчээ нэг сайн төвлөрүүлж аваад удаан сунжирсан ажлаа дуусга. Хадгаламжаа төлөвлөж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Таны санхүүгийн байдал сайжирч, тансаг хэрэглээнд их мөнгө зарцуулах болно. Ярилцлага, семинарт оролцох магадлалтай. Хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийн тулд анх болзож байсан газартаа очих зэргээр дурсамжаараа аялаарай. Удаан уулзаагүй хамаатан садантайгаа уулзана. Ганц бие хүмүүс өмнө нь уулзаж байсан хүнтэйгээ дахин холбогдож магадгүй. Гэхдээ өмнө нь яагаад холдсон шалтгаанаа эргэцүүлэн бодоод алдаагаа давтахгүйг хичээгээрэй. Шинэ ажил, төсөл эхлүүлэх, эсвэл одоо нэгэнт ашиг тусаа өгөхөө больсон зүйлээс татгалзахад тохиромжтой.
Сэтгэгдэл (1)