"Парис-2024" кпаралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ (-48 кг) монголын жүдогийн багийн салхийг хагалж, 16:00 цагт дэвжээнд гарна. Энэ төрөлд манай улсын 4 тамирчин тус тусын жинд хүч сорин өрсөлдөх юм.
Ховд аймгийн Дөргөн сумын харьяат 22 настай Т.Сувд-Эрдэнэ энэ онд зохион байгуулагдсан "Ханжоу"-ийн Азийн наадмын Тусгай байрт шалгарч байсан агаад Токио, Турк, ТБилисийг гранпри тэмцээнд мөн адил амжилтыг үзүүлсэн тамирчин билээ.
Түүнчлэн паралимпын наадмыг Central телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.
Сэтгэгдэл (4)