БАРИМТ 1
Тэрбээр 1954 оны 4-р сард Жэжян мужийн Цыши гэх газар төржээ.
БАРИМТ 2
1975 оны 12-р сард ажлын гараагаа эхэлж, 1979 оны 5-р сард Хятадын комунист намд элсчээ. Зүүн Хятадын Их Сургуулийн Олон улс судлалын дээд сургуулийн магистрант, Олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ахлах эдийн засагч мэргэжилтэй.
БАРИМТ 3
2003 онд Шанхай хотын даргаар 48 насандаа сонгогдож байсан нь 50 жилийн хугацаанд анх удаа хамгийн залуу хотын дарга болсон түүхтэй аж. Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдэд нээлттэй, ил тод, бүс нутгийн хөгжлийг дэмжиж ажиллаж байсан гэх иргэдийн эерэг хандлага нь түүний улс төрийн карьерт ч багагүй нөлөө үзүүлсэн байна.
БАРИМТ 4
Хятадын коммунист намд элссэн 1979 оноос түүний улс төрийн карьер эхэлж, түүнээс хойш тасралтгүй улс төрийн нөлөө бүхий албан тушаалд ажилласаар БНХАУ-ын дэд даргын үүрэгт ажлыг хүлээн авсан аж.
БАРИМТ 5
Тэрбээр 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс Хятадын дэд даргаар ажиллаж эхэлсэн.
БАРИМТ 6
Өдгөө 70 настай түүнийг ажлаа хүлээн авсных нь дараа тус улсын дотоодын хэвлэлүүдэд “Хань Жөн нь улс төрийн замнал нь эртнээс эхэлсэн, туршлагатай нэгэн” хэмээн онцолж байжээ.
БАРИМТ 7
БНХАУ-ын дэд даргаар томилогдсоныхоо дараа хэд хэдэн дипломат үйл ажиллагаанд оролцсон бөгөөд 2023 оны тавдугаар сард III Чарльз болон Камилла нарын титэм өргөх ёслолд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпиний тусгай төлөөлөгчөөр хүрэлцэн очиж байв.
БАРИМТ 8
Хань Жөн яг Ши Жиньпиний дараа бичигдэнэ. Ши Жиньпин өөрөө дэд дарга байх үедээ 2007 онд Монголд ирж байсан удаатай. Хань Жөн дэд дарга болоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Түүнийг Ши Жиньпиний дараа яригдах БНХАУ-ын улс төрд нөлөө бүхий хүн гэж үздэг.
БАРИМТ 9
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы ерөнхий мэтгэлцээнд оролцож, үг хэлсэн бөгөөд энэ оны 5-р сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг БНХАУ-ын Харбин хотод айлчлах үеэр мөн уулзаж Хятад-Оросын хамтарсан экспог нээжээ.
БАРИМТ 10
Хань Жөн нь БНХАУ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш Монгол Улсад анхны айлчлалаа хийж байна.
Сэтгэгдэл (12)