Манай улсын тамирчдын "Парис-2024" паралимпын наадмын амжилтын буухиа үргэлжилж байна. Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр Монгол Улс 29-р байрт жагсаж байна.
Бөөрөнцөг түлхэлтийг хүнд зүйлийг хол шидэн, "хүчээ үзэх" явдлаас үүсэлтэй гэж үздэг байна. Дүрэм ёсоор бөөрөнцгийг хоёр мөрийг холбосон шугамаас хойно байрлуулж, шидэх ёстой байдаг тул эрүүний орчимд биедээ нааж, нэг гараараа түлхэх байдлаар шиддэг. Хөлнөөсөө түлхэлт авч шиддэг тамирчин олон байдаг ч биеэрээ эргэлдэж шиддэг тамирчин ч бас цөөнгүй байдаг аж.
Тэгвэл манай улсын тамирчин Ц.Баттулгад зориулж багш нь эргэлттэй шидэлтийн техникийг боловсруулсан байна. Тэрбээр "Монголд ийн шиддэг тамирчин бараг л үгүй болов уу" гэж сэтгэгдлээ хуваалцахдаа дурдав.
Олон улсын хэмжээний мастер Баттулгын аав Цэгмид бол аймгийнхаа баяр наадамд 3 удаа түрүүлж, "аймгийн хурц Арслан" цол хүртэж байсан түүхтэй нэгэн. Бөхийн удамтай хүү бөмбөрцгийн наадмаас мөнгөн медаль хүртэж, эх орныхоо далбааг өргөсөн нь энэ билээ. Аавынхаа малгайг өмсөн олимпын индэрт гарч ирсэн тэр "Аавынхаа малгайг өмсөж ирээд Парисын тэнгэрт мандууллаа" хэмээв.
Тэрбээр Булган аймгийн Сайхан сумын уугуул. 1991 онд төрсөн, өдгөө 33 настай тамирчин юм.
Түүний хувьд хүн төрөлхтний эв нэгдэл, баяр цэнгэлийн манлай олимпод нэрээ дансалсан тамирчнаас гадна ард түмний эрүүл энхийн манаанд зогсдог "эмч" хүн. Тодруулбал, тэрбээр Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг байна.
Хөнгөн атлетикийн F40 ангиллын тамирчин Ц.Баттулгын анхдагч нарын Олимпийн 4 дэх медалийг авчирсан аж.
Тэрбээр 11.09 метрийн амжилт үзүүлсэн байна. Ц.Баттулга нь"Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэн паралимпод оролцох эрхээ авсан.
Түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Д.Махашира дасгалжуулж буй.
Ц.Баттулга 2022 оны Азийн наадмаас хүрэл медаль, 2015, 2024 оны ДАШТ-д 8 дугаар байр эзэлж байв. Түүнчлэн Ц.Баттулга өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд 4-р байрт шалгарсан юм. ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гранпригийн аварга, Бүх Оросын алтан медальт тамирчин билээ, тэр...
М.Жаргал
Сэтгэгдэл (5)