ЖОР 1
Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
ЖОР 2
Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
ЖОР 3
Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
ЖОР 4
Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
ЖОР 5
Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй. Бахдан баярлаж сур
ЖОР 6
Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ. Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
ЖОР 7
Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
ЖОР 8
Найз нөхөд, ойр дотныхондоо цаг мөнгө гаргаж бай.
ЖОР 9
Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
ЖОР 10
Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шударга биш ч, амьдрах сайхан.
ЖОР 11
Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
ЖОР 12
Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал. (40-өөс дээш насныханд)
ЖОР 13
Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
ЖОР 14
Өгөөмөр бай. Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.
ЖОР 15
Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
ЖОР 16
Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
ЖОР 17
Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.
ЖОР 18
Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг.
ЖОР 19
Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич.
ЖОР 20
Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
ЖОР 21
Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
ЖОР 22
Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
ЖОР 23
Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
ЖОР 24
Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Инээдтэй. Ямар ч насанд гялалзаж болдог юм.
Сэтгэгдэл (37)