Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид болох нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зөвлөх Л.Ганхөлөг, НЗДТГазрын гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Амарсанаа, “Шинэ Улаанбаатар” клубын гишүүн, авто замын инженер Б.Хосбаяр нарын 6 хүн өмнөх оны 1 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд Испани Улсын Мадрид хот, мөн Турк улсын Истанбул хотод айлчиллаа. Энэхүү айлчлалын хүрээнд Испани улсын Мадрид хотын авто зам, нийтийн тээврийн ололт амжилт туршлага болон Туркын Истанбул хотын уламжлалт орон сууцыг орчин үеийн дэд бүтэцжүүлсэн тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлсэн туршлагаас судлажээ.
Томилолтын зардлыг нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын гадаад арга хэмжээний зардлаас бүрэн хариуцсан байна. Энэхүү томилолтын зардлыг нээлттэй танилцуулахад:
Томилолтын зардлыг нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын гадаад арга хэмжээний зардлаас бүрэн хариуцсан байна. Энэхүү томилолтын зардлыг нээлттэй танилцуулахад:
Нийслэлийн албан хаагчдын гадаад томилолтын журмыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан юм. Энэхүү журмын дагуу гадаад томилолтын тайлангаа тухайн албан хаагч ирсэнээс хойш 14 хоногийн дотор удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулдаг гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (2)