11-р сарын 18-нд “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг Улаанбаатар хотод боллоо.
2026 оны 10 дугаар сард Бээжин хотноо Хятадын Коммунист Намын XX удаагийн Төв Хорооны V бүгд хурал хуралдсан. Тус хурлаар Хятадын хөгжил болон төрийн засаглалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн, холбогдох бодлого, чиглэлийг тодорхойлсон нь Хятад маягийн шинэчлэлийг цаашид ахиулахад чухал удирдамж болсон төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг ажиглан судалж, ойлгох чухал боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү хурлын дараа Хятадын Төв Радио Телевиз дэлийн олон улсад “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” яриа хэлэлцээний арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Монгол улс дахь салбар хэлэлцүүлгийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи хамтран зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Хятадын Төв Радио Телевизийн Ерөнхий захирал Шэнь Хайшюн видео мэндчилгээг дэвшүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч Цао Ли, Монгол улсын улс төрийн намын төлөөлөл нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор М.Чимэдцэеэ, Монгол Улсын Хятадын түүх, соёл судлалын нийгэмлэгийн тэргүүн, хятад судлаач, олон улсын харилцааны ухааны доктор (Ph.D) Х.Баатархүү, “Нэг бүс нэг зам” хамтын хөгжил судалгааны төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн, хятад судлаач, боловсролын ухааны доктор (Ph.D) хатагтай Т.Чулуун-Эрдэнэ нар илтгэл тавилаа.
Хятадын Төв Радио Телевизийн Ерөнхий захирал Шэнь Хайшюн хэлэхдээ, өнөөгийн Хятад улсыг ойлгохын тулд эрхбиш Хятадын Коммунист намыг ойлгох шаардлагатай. Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буй Хятадын Коммунист намын 20 дугаар сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурал саяхан Бээжин хотноо өндөрлөсөн. Энэхүү бүгд хурал нь шинэ аяны замд Хятадын Коммунист нам өөрийн хувьсгалыг эцэс хүртэл тууштай хэрэгжүүлэхийг уриалсан дайчилгааны тушаал төдийгүй дэлхий дахинд илгээсэн тодорхой бөгөөд тууштай дохио юм. 105 жилийн түүхэн замналыг туулсан Хятадын Коммунист нам өөртөө тавих шаардлагаа улам өндөрсгөж, бодитой арга хэмжээ авч, өөрийгөө бэхжүүлэн, “Хятадын Коммунист намын засаглал”-аар “Хятадын засаглал”-ын амжилтыг бий болгоно. Хятадын Төв радио, телевизийн CGTN сувгийн дэлхийн хэмжээний санал асуулгын дагуу дэлхийн улс орнуудын оролцогчдын үзэж байгаагаар, Хятадын Коммунист нам намын удирдлагыг тууштай баримталж, боловсронгуй болгох институцийн тогтолцоо, хэм хэмжээг бүрдүүлэн, тэдгээрийг төрийн засаглалын бодит давуу тал болгон хувиргажээ. Энэ нь барууны улс төрийн намуудаас ялгаатай, үр дүнтэй засаглалын замыг харуулж, илүү сайн намын загварыг эрэлхийлэхэд Хятадын шийдлийг санал болгосон байна гэжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч Цао Ли арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Хятадын Коммунист Намын удирдлага дор хэрэгжүүлж буй Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл нь зөвхөн өөрийн хөгжлийг эрхэмлэсэн шинэчлэл бус, харин өөрийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтээр дамжуулан дэлхийн хамтын хөгжлийг урагшлуулахад чиглэсэн шинэчлэл юм. Хятад улс өндөр чанартай хөгжлөөрөө дэлхийн улс орнууд, ялангуяа Монгол Улс зэрэг хөрш орнууддаа хөгжлийн илүү олон боломжийг бий болгож байна. Бид намыг бүх талаар хатуу засах замаар хэрэгжүүлж буй “намын засаглал”-ыг өндөр үр ашигтай “төрийн засаглал” болгон хувиргаж, “Хятадын боломж 2.0”-оор дамжуулан дэлхийн хөгжилд тогтвортой байдал, тодорхой байдлыг бий болгож байна. Дэлхийн улс орнууд Хятадын Коммунист Намын засаглал болон Хятадын засаглалаас ухаарал олж авч, өөрийн улс орны үндэсний онцлогт тохирсон засаглалын замыг олно гэж найдаж байна. Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд юм.
Хятадад “Төрлийн сэтгэл төрөлдөө, хөршийн сэтгэл хөршдөө” гэх үг бий. Бид элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай баримталж, Монгол Улсыг хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын чухал байр суурьд тавьж ирсэн бөгөөд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нааштай хөгжиж байна. Хятадын тал Монголын талтай улс төрийн намыг удирдах, улс орныг засаглах туршлагаа цаашид улам гүнзгийрүүлэн солилцож, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэн, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, улс орны орчин үеийн шинэчлэлийн замд мөр зэрэгцэн урагшилж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтад шинэ үр дүнг тасралтгүй бий болгоход бэлэн байна гэлээ.
Арга хэмжээнд Монгол Улсын улс төрийн намууд, төрийн холбогдох байгууллагууд, их, дээд сургуулиуд болон улс төр, бизнесийн салбарын төлөөлөгчид нийт 100 гаруй хүн оролцлоо.





















































