
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Б.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын мэдээллээр шатахууны хангамж харьцангуй сайжирсан. АИ-92 автобензинийг худалдан авахын тулд үүсдэг байсан дараалал багасаж, шатахууны биет нэмэгдсэн. Өмнө нь санхүүгийн зохицуулалт хийх боломж байсан ч шатахууны биет олдоц хангалтгүй байсан. 11,12 дугаар сард хангамж харьцангуй тогтвортой байна гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ олон улсын дайны нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг таамаглах боломжгүй тул шатахууны үнийг тодорхой түвшинд бууруулж, нийлүүлэлт түгээлтийг хэвийн байлгахад анхаарна" гэв.























































Сэтгэгдэл (1)