Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа

2026-11-18
0
ЖИРГЭХ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1 сая 403.1 мянган тонн ургац хураан авсан нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж, 2026-2027 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.

Энэ оны тав, зургаадугаар сард тариалангийн зарим бүс нутагт үргэлжилсэн хур тунадас, нойтон цас орсны улмаас тариалалт 5-7 хоног, ургац хураалтын ажил өмнөх жилүүдээс 10-14 хоногоор хойшилсон. Гэсэн хэдий ч 6-9 дүгээр саруудад хур тунадас элбэг байсан нь арвин ургац авах гол нөхцөл болжээ.

Ургац хураалтын урьдчилсан дүн болон өмнөх онуудтай харьцуулсан түвшингээс үзвэл:

  • 348.1 мянган га-гаас 574.8 мянган тонн үр тариа (үүнээс улаанбуудай 302.7 мянган га-гаас 519.8 мянган тонн) хураан авсан.
  • 110.5 мянган га-гаас 394.3 мянган тонн таримал тэжээл хураан авч, мөн 1990 оноос хойших хамгийн өндөр дээд амжилтыг тогтоов.
  • 13.6 мянган га-гаас 204.8 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь 2023-2025 оноос бага ч 1960-2022 оны аль ч жилийн ургацаас өндөр үзүүлэлт юм.
  • 12.9 мянган га-гаас 171.4 мянган тонн төмс хураан авсан нь өнгөрсөн 2025 оноос өссөн боловч 2019-2024 оны түвшинд хүрээгүй байна.
  • 82.3 мянган га-гаас 57.7 мянган тонн тосны ургамал хураасан нь 2024 оны 59.4 мянган тонноос бага хэдий ч 2014-2023 болон 2025 оны ургацаас өндөр байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Намрын ургацаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 124.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 204.5 мянган тонн буюу нийт 329.0 мянган тонн улаанбуудайг гурил үйлдвэрлэлийн зориулалтаар нийлүүлж байна. Мөн 74.0 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатанд байна. Үүнээс гадна спиртийн үйлдвэрт 15.0 мянган тонн, тэжээлийн үйлдвэрт 48.8 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдсэн бол дараа оны тариалалтад зориулж нийт 53.0 мянган тонн үрийн улаанбуудай нөөцөлсөн байна.

Төрөөс газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр 2026 онд “Атар-4” аяны хүрээнд 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 49 иргэн, ААН-д 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ. Мөн 1,245 тариаланчид 6.98 сая литр дизель түлшийг литрийг нь 3,400 төгрөгөөр нийлүүлж, 548 иргэн, ААН-д 14.5 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар олгосон байна.

Түүнчлэн улсын төсвийн 13.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн 7 суманд 2,300 тоннын багтаамжтай механикжсан агуулах барьж ашиглалтад оруулсан бол 7.6 тэрбум төгрөгөөр 5 аймагт 85 трактор, 147 хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж, зүтгэх хүчний техникийн хүчин чадлыг 70 хувьд хүргэлээ.

Салбарын яамнаас цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор усалгаатай тариаланг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мөн усалгаатай тариалан болон механикжсан агуулахуудад цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 6 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    9 цаг 36 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    10 цаг 3 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    10 цаг 44 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    11 цаг 39 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    11 цаг 52 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    12 цаг 7 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    12 цаг 38 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 48 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    13 цаг 0 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    13 цаг 12 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    13 цаг 32 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    13 цаг 33 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    13 цаг 56 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    14 цаг 5 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    14 цаг 37 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    15 цаг 6 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    15 цаг 34 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    16 цаг 8 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК