Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа.
Тэрбээр "Жоргүйгээр даралтны эм олгох нь эрсдэлтэй. Учир нь тухайн эм нь удаан хугацаанд хэрэглэснээс үйлчлэхээ больчихсон байхад солихгүй, тунг нь тааруулахгүй уусаар харвалт өгч, амь нас нь эрсдэж байгаа тохиолдол асар их байна. Эм нь таарамжгүй, удаан хугацаанд ууснаас даралт нь хэт буурчихсан нь эргээд зүрх судасны ситемийн өөрчлөлтөд орж, эрүүл мэнд, амь нас хохирч байна. Нөлөөлөхөө больчихсон эмийн тунг өөрчлөөгүй, солихгүйгээр эмийн сангаас авч уусаар байгаад хүндрэлд орчихсон хүн эмнэлгээр дүүрэн байна.
Эрүүл мэндийн байгууллагууд цахимд холбогдсон. Бид байгаагүй зүйлийг бий болгох гээд байгаа зүйл биш. Хөнгөлөлттэй эмийг авахын тулд 1500 эмийн сангаар цахим жороор авдаг л байсан зүйл. Үүнийг бүх эмийн сангаар, эмнэлгээр очиж авдаг тогтолцоог ажлаа авсан цагаас хойш бий болгоод явж байгаа.
Нийтийн сүлжээгээр эм эмнэлгийн бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчилж байгааг хяналт тавьж, арга хэмжээ авахгүй бол мэргэжлийн бус хүмүүсийн зөвлөгөөг дагаж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй байна.
Олон жил явж ирсэн тогтолцоо өөрчлөгдөж байгаа учраас урт хугацаа орох болов уу. Цахимаар жор бичих юм бол бүх төрлийн эмийг аль ч эмийн сангаас цахим жороор авах боломжийг бүрдүүлнэ. Олон арван жил явж ирсэн буруу тогтолцоог засаж чадна. Засарч байгаа нь зарим тоо баримтаас харагдаж байна.
Тухайн эмч цахимаар жор бичиж өгөхгүй, цахим нь болохгүй байгаа бол 119 дугаарт гомдолыг хүлээж аваад, газар дээр нь шийдэж өгч байгаа. Эм нь жороор эсэхийг мэдэгдэхгүй байвал 119 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)