УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүдийн асуултад хариулж үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын түүхэнд ийм зориулалтын ийм зүйлийг чөлөөл гээд шийдвэр гаргадаг. Тэрнээс биш тийм төхөөрөмж авна гэдгийг хүртэл их хурлаар ярих нь утгагүй. Манай шинэ гишүүд зав ихтэй байх шиг байна. Тэгээд яахав, жагсаалтыг УИХ баталдаг болъё гээд байгаа юм шиг байна лээ. Түүхэндээ жагсаалтыг баталдаггүй байсан л даа.
Монголын төр халамж дэмждэг байж болохгүй.
Халамж гэхээр л улс төрийн санал авах нь бодогддог юм уу дэмжээд л байдаг. Үйлдвэр гэхээр татгалзаад байдаг УИХ байж болохгүй" гэв.
Д.Батчулуун