УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Б.Пүрэвдорж, С.Цэнгүүн нар хамгийн эрт иржээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, М.Ганхүлэг нар 08:57 минутад, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 08:59 минутад иржээ.
Харин Х.Баттулга, Т.Аубакир, Б.Мөнхсоёл, Э.Бат-Амгалан, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар гадаад томилолттой байгаа аж.