Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэрх УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын асуулт, хариулт.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Татварыг тогтоох бүрэн эрх УИХ-аас гараад явчихсан л даа. Одоо татварын маргаан таслах зөвлөл гээд Сангийн сайд Б.Жавхлангийн байгуулж байгаа байгууллага чинь зөвхөн Петро Чайна дээр гэхэд л 350 тэрбумын татварыг авах уу, авахгүй юу гэдэг шийдвэрийг хэдхэн хүн сууж байгаад шийдээд байгаа шүү. Би энэ асуудлыг өнгөрсөн парламентын үед ярьж байсан. Үүний цаана авлига яригддаг. Хянагддаггүй. Татвар ноогдуулалт дээрээ хууль хяналтын байгууллагыг оруулдаггүй. Лобби хийж байгаад прокурор татвар хүчингүй болгосон татварын байцаагчийн шийдвэрийг хянах заалтыг өмнө нь Сангийн яам татварынхны лоббигоор аваад хаячихсан байсан. УИХ-аас татвар чөлөөлдөг эрхийг нь авахаа больё. Одоо болно.
Сангийн сайд Б.Жавхлан: Татварын Ерөнхий газар, Сангийн яамтай хамтраад гол нь шүүх оролцдог. Петро Чайнатай холбоотой асуудал дээр шүүх болгон дээр ялаад явж байгаа шүү. Татварын байцаагч нар ялж байгаа. Татварын маргаантай асуудалд Засгийн газар огт ялагдаагүй байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойтой хийж байгаа маргаанаа үргэлжлүүл, зогсчихсон байгаа юм билээ. Тэгвэл итгэл үнэмшилтэй болно.
Сангийн сайд Б.Жавхлан: Зогсоогүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Түр зогсчихсон байгаа.
М.Жаргал