УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гишүүдийн асуултад хариулж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг дээр компьютер томографи суурилагдаж дууссан. MR тоног төхөөрөмж зарим нэг бүсийн оношилгоо эмчилгээний үйлчилгээний төвд байх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот орохгүйгээр тухайн бүсдээ оношилгоогоо, эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг бодлого барьж байна. Тийм учраас ирэх жил хөдөө орон нутагт шаардлагатай оношилгоо эмчилгээ, мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэх зорилгоор 45 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Иймд ирэх жилээс 21 аймагтаа оношилгоо эмчилгээгээ хийлгэх боломж биеллээ олно" гэв.
Сэтгэгдэл (1)