“Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн анхдугаар хуралдааны дэгийн дагуу төлөөлөгчдөөс санал хураах ажиллагаа зохион байгуулж тооллогын комиссын дүнгээр Н.Лхагвадорж 21 санал, А.Дашбат 19, хүчингүй 1 санал тоологдлоо.
Төлөөлөгчдийн олонхын саналаар Нацагдоржийн Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.