Засгийн газрын нэгэн сайд төрийн албан хаагчид гар хүрсэн талаарх нэр усгүй мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр сошиал орчинд гарснаа намдсан.
Тэгвэл энэ дуулианы эзэн гар хүрсэн сайд нь Сангийн сайд Б.Жавхлан, зодуулсан төрийн албан хаагч нь ХХААХҮ-ийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун байжээ.
Энэ явдал орон нутгийн сонгуулийн өмнөхөн буюу 2024 оны аравдугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед Дархан-Уул аймагт болжээ. ХХААХҮ-ийн яам Дархан-Уул аймаг руу нүүж очиж байгаатай холбогдуулан Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун яамныхаа байрыг шалгаад явж байж. Орон нутгийн сонгуулийн ажлаар Дарханд ажиллаж байсан Сангийн сайд Б.Жавхлан яг энэ үед нь таараад “Зайл, дахиж Дарханаар үзэгдэв” гээд үгийн солиогүй Ц.Болорчулууныг цохиод авсан байна.
Ингэхдээ “Энхбаярын золбингууд энүүгээр дахин үзэгдвэл ална” хэмээн сүрдүүлж байсан гэдгийг тэнд хамт байсан эх сурвалж хэллээ. Сангийн сайд Б.Жавхланг тайвшруулж, салгасан хүн нь Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал байсан байна.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (25)