Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэгдэж, БНСУ-ын хууль хүчний байгууллагад шалгуулж, 7 сая воны торгууль төлсөн "Өгзөг" хочит ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр Хонконгт консулаар сууж, ямбатны замналаа үргэлжлүүлэхээр зогсоо зайгүй Засгийн газрыг хормойдож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлыг Засгийн газар маргааш буюу лхагва гарагийн ээлжит хуралдаанаараа хэлэлцэх бололтой. Хоёрхон жилийн өмнө "Гавьяат хуульч" болж, энгэрээ цоолуулсан "өгзөг" хочийг нь төр мартсан ч түмэн мартаагүй Д.Одбаяр гадаад улсад монголыг төлөөлөн суух эрхтэй нэгэн мөн гэж үү? Тэгвэл эл асуудалтай холбогдуулан түүний "дуулиан" тарьсан баримтуудыг дэлгэж байна.
БАРИМТ 1: Цэцийн дарга нь хүний нутагт "Өгзөгчин" болов
Д.Одбаяр нь Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож байлаа. Тодруулбал, тэрбээр ажлын томилолтоор явж байхдаа "Korean Air компанийн нисэх онгоцны үйлчлэгч болох 20 гаруй настай эмэгтэйн биед гарч хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, энэ тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр шуугиж байв. Энэ байдал нь олон улсад Монгол Улсын нэрийг "шавар"-тай холбогдсон үйлдэл болсон юм.
БАРИМТ 2: Элсний 13
Даргын суудалд салхи оруулаагүй Д.Одбаяр УИХ-ын гишүүн ч байж үзсэн нэгэн. Олон жил хуульч байсан түүнд туг шиг барих нэг ч хууль байхгүй гэлцдэг. Харин нам дотроо шинэчлэл хийх гэж Элсний 13-ыг дэмжиж нэг нь болсон юм билээ. Тэгээд ч улс төрийн дагуу замхрах жам ёсны л зүйл байжээ.
БАРИМТ 3: Дорнодыг дордуулсан гэгддэг Д.Одбаяр
Д.Одбаярыг Дорнод аймгийн засаг дарга хийж байх үедээ тус аймгийн нийгэм, эдийн засгийн чадавхийг элгээр нь хэвтүүлсэн гэж зарим хэвлэлээр бичиж, дүгнэж байжээ. Энэ нь түүнийг алсын хараагүй улстөрч гэж дүгнэхэд хүргэсэн аж.
БАРИМТ 4: "Өгзөг"-т хүрэхдээ санаагүй ЦЭЦ-ийн өмсгөлөө музейд хандивласан нь
Д.Одбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа хэрэглэж байсан Дорнод аймгийн музейн сан хөмрөгт хандивласан байдаг.
БАРИМТ 5: БНСУ-д 7 сая вон төлж мултарчихаад, Монголд ГАВЬЯАТ ХУУЛЬЧ болж гайхуулав
Д.Одбаяр 2016 оноос хойш зургаан жил Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүнээр ажилласан. Харин 2022 оны арваннэгдүгээр сард үндсэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон. Улмаар 2022 онд гавьяат хуульч болсон юм. Өнөөх "өгзөг"-ний хэрэг бүр мартагдсан юм шүү. Түүнчлэн түүнийг "хэрэг тарьсан"-ны дараа залуус нэгдэж огцруулахаар Цэцийн гадаа жагсаж байсныг ч төр мартсан.
Сэтгэгдэл (1)