УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Тэрбээр "Арилжааны банкууд бүх салбарт бизнес эрхэлж байгаа нь салбарт чөлөөтэй, шударга өрсөлдөх байдлыг хумьж байна гэсэн асуудал байнга яригддаг. Өөрсдийн бизнес эрхэлж буй салбартаа хямд хүүтэй зээлээр, бусад хэсэг нь асар өндөр хүүтэй зээлээр бизнес хийж байна. Харилцан адилгүй байна, шударга өрсөлдөөн бий болохгүй нь гэсэн асуудал байнга яригддаг болчихсон. Мөн Монголбанк улс төр дагасан эдийн засгийн бодлого барьж ажилладгаа боль. Эдийн засгийнхаа нөхцөл байдалд таарсан улс төрийн бодлого гаргаж хэрэгжүүлдэг бол гэсэн зүйлийг ярьж байна. Төсөв их хэмжээгээр тэлж буй ийм үед энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй.
УИХ, ЗГ-аас гаргаж буй бодлого, шийдвэр эрсдэлгүй, алдаа дутагдалгүй байх тал дээр Монголбанк өөрийн байр сууриндаа бат зогсох ёстой.
Өнөөдөр улс төрөө дагаж асуудалд хандаж явсны эрсдэл, үр дүнг ард түмэн үүрнэ. Тиймээс аливаа асуудалд байр сууриа тодорхой илэрхийлж яваарай" гэв.
М.Жаргал