УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Аж үйлдвэрийн IV хувьсгал гарчихсан дунд сургуулийн хүүхдүүд код бичиж байхад тендер цохих гэсэн ноцтой хууль батлах гэж байна. Дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд өөрийн шинжлэх ухааны бүтээлээ нийтлүүлсэн, эх орныхоо газрын хөрсөнд буусан шинэ бүтээлийг дэмжих чиглэлээр заалт тусгаж чадсан юм уу” гэв.
Сэтгэгдэл (2)