УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Соёл, шинжлэх ухааны тухай хууль маш чухал. Бид дэлхийгээс маш их хоцрогдож байна. Супер компьютерүүд хүртэл ороод ирсэн байхад бид бүжиглэж, дуулаад хэдэн өвөрмонгол шиг л байна. Би өмнө нь ч хэлж байсан. Байгалийн шинжлэх ухаан байхгүй болоод байна шүү. Өнөөдөр багш нарын цалин ямар байгаа билээ. Ийм мэргэжилтнүүд бэлтгэхгүйгээр бид хол явахгүй. Математик, физик, химийн багш нарын цалинг таван сая төгрөгөөс дээш болгох ёстой. Муу байгаа зүйлсээ ярьж хэлж чадахгүй байж болж байгаа мэт бөөн мөнгө тавиад байдаг буруу" гэв.
Сэтгэгдэл (23)