УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авч байна. Энэ үеэр Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголын хүний төлөө нам өнгөрсөн 7 жилийн хугацаанд 21 аймаг, 330 суманд сургалтын ажлуудыг хийж, Үндсэн хуулийн үзэл санаанд нэгдэх ёстой шүү хэмээн уриалж яваа. Ард түмнийхээ амьдралыг бодит хөрсөн дээр нь судалдаг намуудын үйл ажиллагаа руу төлөвшиж шилжих цаг нь болсон. Энэ удаагийн сонгуульд Монголын хүний төлөө нам жинхэнэ ардын нам болж, ард иргэдийнхээ төлөө ажиллах улс төрийн хүчин гэдгээ харуулж, хүчтэй өрсөлдөх болно. Ардчилал гэдэг бол сонгох эрх юм гэдгийг дахин дахин хэлмээр байна" гэв.
Д.Батчулуун