Ардчилсан намын "Шударга сонгууль" ажлын хэсгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "НИТХ-аар нийслэлд 45 мандат, 12 тойрог байхаар баталсан. Үүнд сөрөг хүчний намууд байр сууриа илэрхийлсэн. Энэ бол сонгуульд зориулсан, тодорхой ашиг сонирхлыг агуулсан хуваарилалт болчихов уу гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харамсалтай нь, МАН нийслэлд 34 төлөөлөгч буюу олонхоороо өөрсдийн анхны төслийн дагуу энэ асуудлыг шийдсэн. Ер нь бүсчилсэн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулж явах тухай ярьж байгаа. Түүнчлэн орон нутгийн нэгж, хуваарилалтын өөрчлөлт хүчтэй яригдаж байгаа. Тэр нь ч аргагүй. Баянзүрх дүүрэг 450 мянга гаруй хүн амтай атал Багахангай дүүрэг 5 мянга орчим хүн амтай гэх асуудал үүсэж байгаа. Тэгвэл бүсчилсэн хөгжилд тулгуурлаж байгаа юм бол үүнийг харгалзах ёстой. 274 мянган сонгогчтой. Баянзүрхийг гурван сонгуулийн дүүрэгт хуваажээ. Гэтэл энэ тойргийн хөгжил, төв нь хаана байх тал дээр ээдрээтэй асуудал босож ирсэн.
Нийслэл бол хөдөө орон нутаг биш. Газар тариалан, мал аж ахуй байхгүй. Тийм байсан бол өөр хэрэг. 21 дүгээр зуунд хот гэдэг дэд бүтэц, томоохон зам, гудамж талбай, хэв маягаа дагаж хөгжих ёстой. Түүнээс биш гол ус, гуу жалга дагаж хот хөгжихгүй. Үүнд маш шүүмжлэлтэй хандаж байгаа.
Налайх дүүрэг хүн ам бага учирнэг мандаттай байхад хангалттай, Банзүрхэд мандат нэмэх шаардлагатай байгаа юм" гэлээ.
М.Жаргал