УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авч байна. Энэ үеэр Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2024 оны УИХ-ын сонгууль бол манай намын анхны УИХ-ын сонгууль. Манай нам байгуулагдаад хоёр жил болж байгаа ч гэсэн 120 салбартай нам. Баян-Өлгийгөөс бусад бүх аймагт салбартай. Бид жирийн иргэдээ нэр дэвшүүлнэ.
Иргэддээ Монгол Улсын иргэн байхаас өөр, өндөр шаардлага тавихгүй.
Бага зардлаар сонгуулийг зохион байгуулна. Иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэхэд илүү их анхаарна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)