Ардчилсан намын "Шударга сонгууль" ажлын хэсгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр АН-ын дэд дарга Ж.Баярмаа мэдээлэл өгөв.
Тэрбээр "10, 11, 12, 1 хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны жавар дунд дөрөвхөн сарын дотор 230 мянган хүн шилжинэ гэдэг юу гэсэн үг вэ. Энэ бол цэвэр царцаа. Тэр үед асуудал тавьсан ч дорвитой хариу авч чадаагүй.
Энэ жилийн тухайд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 70,100 орчим хүн шилжсэн байна. Энэ бол багагүй тоо. Өмнөх онуудын мөн үетэй харьцуулах юм бол 2023 онд 60 мянга, 2022 онд 50 мянга, 2021 онд 50 мянга байсан байна. Өмнөх сонгуулийн бус жилийн шилжилт хөдөлгөөний дундаж тоо нь 54 мянга.
Энэ сонгуулийн жил 20 мянган иргэдээр илүү шилжилт хөдөлгөөн хийжээ. Нарийвчилсан мэдээллийг авч чадвал хороо, дүүрэг, сум, аймгаар нь зарлана.
АН эрх баригчдын угсарсан схем, ужгирсан тогтолцоотой тэмцэхэд улс төрийн нам болон иргэний нийгмийн байгууллагын санал санаачилга, хамтын ажиллагаа чухал байна гэж үзэж буй. Шийдэл гаргах нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)