Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Эрдэнэс Монгол компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд төгрөг болно. Тодруулбал, арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс, 500 тэрбумыг төв банкнаас , хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг тус тус гарна гээсэн үг.
Одоогоор 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн байна. Эдгээр нь банкуудад судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1,2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломж бүрдлээ. Ирэх Даваа гарагаас төв банкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Төв банк удирдаад банкуудад хуваарилалтаа хийнэ" гэв.
Сэтгэгдэл (24)