"Бэлчээр" цуврал болон "Амараагийн зовлон" зэрэг богино хэмжээний кино бүтээсэн John sheepskin 2022 онд “Welcome to the Machine” нэртэй бүтээлийг гаргасан байдаг. Гэвч энэхүү бүтээлийн дүрийг өөрчлөн, дүрсийг ашиглаж улстөрчдийг орлуулан хийж цахимд түгээсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр нарыг тус бүтээлийн дүр болгож, үзэл санааг нь гуйвуулжээ.
John Sheepskin цахим хуудаснаа 2022 онд бид “Welcome to the Machine” нэртэй бүтээлийг
1.Тухайн цаг үеийн байдлын бодит асуудлыг харуулах зорилгоор
2.Ямар нэг улс төрийн нам эвслээс хараат бусаар
3.Зөвхөн өөрсдийн мэдрэмж, үзэл бодол дээр тулгуурлан бүтээсэн билээ.
Харамсалтай нь сонгууль ойртож улс төрийн нам эвслүүд идэвхжиж өөрсдийн үзэл бодлоо сурталчлах зорилгоор хэрээс хэтэрсэн үйлдлүүдээ хийгээд эхэлжээ.
John Sheepskin нь аль ч цаг үед ямар нэг улс төрийн нам, эвслээс хамааралтай байгаагүй бөгөөд цаашдаа ч ямар нэг байдлаар хамтарч ажиллахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Жич: Энэ бичлэгийг ингэж ашиглая гэсэн санааг гаргасан, тэрнийг баталсан мөн edit хийсэн **да нарт хандаж хэлэхэд май шүү.
Манай бүтээлийн дүрсийг зөвшөөрөлгүй ашиглаж, зүй бусаар агуулгыг нь өөрчлөн ашигласан байгааг эндээс харж болно хэмээн нийтэлсэн байна.