ЦХХХ-ны сайд Н.Учрал “E-Business платформд процессын дахин инженерчлэл хийх төсөл”-ийн үр дүнг танилцууллаа.
Тэрбээр "E-Business платформ өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 6-нд нээгдсэн. Нэг жилийн хугацаанд 6 сая хандалт авсан байна. Нийтдээ 17 мянган хэрэглэгчтэй болсон. Тэдний 45 хувь нь компани байгуулах хүсэлтийг өгсөн. Бусад хэсэг нь зөвшөөрөл хүссэн байна. УИХ-аа хүлээн зөвшөөрөгдсөн 200 гаруй зөвшөөрөл цахимжсан. Үүнийг шинэ түвшинд гаргахын тулд дэлхийн эрдэмтэн судлаачдаас зөвлөмж авсан юм. Өнөөдөр бидэнд дүгнэлтээ хэллээ.
Сингапур гурав хоногийн дотор компани байгуулдаг. Харин Монгол Улс 53 алхамыг давж компани байгуулдаг. Сингапур 30 хүрэхгүй алхамтай. Монгол Улсад компани байгуулъя, үйл ажиллагаагаа явуулъя гэхэд зардал нь 230 мянган төгрөг. Сингапурт бол зардалгүй.
Ийм нөхцөлд бизнес эрхэлнэ гэдэг бол хүндрэлтэй. Монгол Улс компани байгуулах эхний алхамаараа 84-т буюу сүүл мушгиж байна. Дээрх дүгнэлтийн дагуу хувийн эрхзүйн байдлыг сайжруулах шаардлага үүсэж байна. Компаниа бүртгүүлэхийн тулд набор барьж гүйдэг асуудлыг технологийн зарчмаар шийднэ" гэв.
Д.Батчулуун