Дүнжингаравын дэлбэрэлттэй холбоотой асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар дараах бай суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Дүнжингаравыг дэлбэлсэн нь Дашваанжил компани. Энд тэнд очоод балай юм яриад яваад байна билээ. Хууль шүүхийн байгууллага хурдан шийдэх хэрэгтэй. УОК галаа хот руу шидчихлээ л гэж ойлгосон. Улсын нөөцөөс 2.6 тэрбумыг наашаа шилжүүлээд, та нар учраа ол гэж байна. Гэтэл нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлагагүй компанийн сүйтгэлийг засах ёсгүй шүү дээ. Би уулзъя, шивэртэй гээд хөлөө тайрахгүйтэй адил гарц хайя. Би П.Сайнзоригт үүрэг өгсөн. Дашваанжилын нөхөрт хандаж хэлэхэд чи нэг их хэвлэлд очиж, захиалга өгөөд л хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү. Бид нар буруугүй л гээд байх юм. Тэгээд би очоод дэлбэлчихсэн юм уу. Эрдэнэт хүний амь нас үрэгдсэн асуудал шүү. Энэ зөвхөн хотын асуудал биш. Тэр компанийг лацдаж, ломбодож байгаад хөрөнгө мөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Хоёр дахь өдрийн үдээс хойш дуудна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)