Үндэсний соёл амралтын хүрээлэн дотор үйл ажиллагаа эрхэлдэг “Сөүл” рестораныханыг хойд талын талбайгаа чөлөөлөх шаардлагыг нийслэлээс тавьжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгөв.
Тэрбээр "Д.Өнөрболор гишүүн өөртөө 50 зогсоолтой байх ёстой юм уу, 2 сая иргэн тайван орчинд хүүхдийн парктаа алхах уу гэдгийг л бүгдээрээ сонгоё. Сонгууль дөхөж байна, эмэгтэй хүн рүү хэдэн үг хэлээд яршиг даа л гэж бодож байна. УИХ-ын гишүүн гээд хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгах ёсгүй. Би хэлээ хазаад өнгөрье. Хүүхдийн паркын ерөнхий төлөвлөгөө нь огт машин байхгүй. Би Д.Өнөрболороос айгаад зогсоол шийдье гэвэл АТГ-д дуудагдана. Парк бол хүн тайван алхаж явах орчин. Гэтэл энд тэндээс нь машин гарч ирдэг, айдас хүйдэстэй парк дээр явах ёсгүй. Төлөвлөгөө нь намайг ирэхээс өмнө батлагдчихсан. Би ингээд больё, ярьвал бас ярина" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (27)