Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулж, нэг чигийн урсгалтай болгосон ч шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгөв.
Тэрбээр "Хан-Уул дүүргийн Зайсан хоёр гүүртэй. Түрүү жил нэг гүүрийг нь тавьсан, одлоо ч дуусаагүй байгаа. Хоёр дахь гүүрийг засварлана. Тэгэхээр нэг чигийн урсгалтай болгохоос өөр арга байхгүй. Гүүрийг тавьж дуусаж байж л шийднэ. Үүн дээр улс төрийн намууд оролцсон байна лээ. Зам түгжрэх бол сонин биш болчихоод байна шүү дээ. Би иргэдийг бухимдуулах дуртайдаа тийм шийдвэр гаргаад байгаа юм биш шүү дээ. Эргэж буцахаар намайг бас загнана. Зүүн талын гүүрийг нь шинэчлэх юм. Ирэх жил хүртэл үргэлжлэх учраас тэр болтол нэг чигийн урсгалаар зорчино" гэв.