УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр БШУ-ны Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Сүүлийн 60 жилд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт болох Шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор байгуулах ажил эхэлсэн. Нийтдээ 150 тэрбум төгрөгөөр барьж байгуулж байна. Энэ намар юм уу, ирэх хавраас бүтээн байгуулалтыг хийж дуусгана. Энэ бол шинжлэх ухаанд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг" гэв.