УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үг хэлэв.
"Шинжлэх ухаан технологийн Шинжлэх ухааны салбарт орвол өөрийн бүхий л амьдралыг зориулдаг юм байна лээ шүү дээ. Ийм хүмүүсийг дэмжихгүй болохоор залуус шинжлэх ухааны салбарт хойрго хандах болсон гэх судалгааны дүн байна. Мэргжлийн эрдэмтэн судлаачдын баг судалгааны тайланд, Монгол Улс судалгаа хөгжүүлэлтийн үндсэн үзүүлэлтээр 1 сая хүн амд 374 эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан ноогдож байна. 1 хүнд ноогдох судалгаа хөгжүүлэлтийн зардал нь 3.9 ам.доллар (инээв). Энэ нь дэлхийн дунджаас 10-30 дахин бага. Ийм байхад эрдэмтэн болъё, авьяас билгээ хөгжүүлье, өөрийгөө эх орондоо зориулъя гэсэн хүсэл эрмэлзэл хэнд ч төрөхгүй" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)