УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс 2019 онд уул уурхайн бүтээгдэхүүний дотооддоо нэмүү өртөг бий болгодог 92 үйлдвэртэй байсан. Нэг түүхий эдээс давхар АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож авдаг болсноос хойш өнөөдрийн байдлаар 50 нь л үлдсэн байна. Тэд нар нь маш алдаг оног ажиллаж байгаа. Уг нь эдгээр компаниуд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт төлдөг байсан. 1500 гаруй хүн ажилладаг байсан. Үүнээс хойш 50 тэрбумын өртэй болж, 40 гаруй компани үүдээ барьсан.
Ашиглалтад ороход бэлэн болсон 20 гаруй үйлдвэр АМНАТ-ыг давхардуулж авахыг болиулах бидний өргөн барьсан хуулийг хүлээгээд байж байна. Хууль батлагдлаа л бол ашиглалтад ороход бэлэн байж байна" гэв.
М.Жаргал