Үндэсний Аудитын Газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ.
Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах хуультай.
Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх юм.