Засгийн газраар хэлэлцсэн асуудлын талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар орууллаа. ЗГ-аас өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар оруулахаар тогтсон.
Хуулийн төсөлд 19 аймгийг хотын статустай болгохоор тусгасан. Жишээлбэл, Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогдыг хот болгоно. Ханги мандал, Гашуунсухайт зэрэг боомт төвлөрсөн ч хүн амд төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа газруудыг тосгон болгох хуулийн төслийг орууллаа.
100 мянгаас дээш хүн амтай бол улсын, 30 мянгаас дээш хүн амтай бол орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ хот байгуулна. Энэ хот корпорацын зарчмаар цаашид оршин тогтноно.
1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа Хот тосгод бие даан хөгжих эрх зүйн боломжууд хязгаарлагдсан. Энэ боломжийг 2019 онд нээж, Эрдэнэт, Дархан хотыг хот болгон зохион байгуулж, хөгжүүлэхийг ЗГ-аас үүрэгдсэн.
Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн 31,5 мянган га нутаг дэвсгэрт Төв аймгийн Сэргэлэн суманд шинэ хот байгуулах, олсон орлогын тодорхой хувийг өөрсдөө захиран зарцуулах , хөгжих эрхтэй байхаар эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Ингэснээр хотууд хүн амьдрах, оршин суух аятай тухтай орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Монгол Улсын бүх боомт газрууд ямар нэгэн хот суурингийн зохион байгуулалтгүй. Иймд бүх боомт хотыг хүн амын тоо, цаашид хөгжих төлөвшилттэй нь уялдуулна. Эрдэнэт, Дархан, Багануур, Багахангай хот нь улсын зэрэглэлтэй болно” гэв.
Сэтгэгдэл (1)