Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Түгжрэлийн сайд Т.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар орууллаа.
Улсын болон орон нутгийн эрхтэй хот тосгоны эрх зүйн байдал, нутаг дэвсгэр түүний удирдлагын нэгжийг шилжүүлэх асуудлыг энэ хуулийн хүрээнд хийж өгснөөрөө өнөөдөр улсын зэрэглэлтэй хот дөрвийг мөн 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. Түүнчлэн хуучин хот гэж нэрлэгдсэн байсан сумдыг орон нутгийн хот гэж нэрлэхээр шинэ өөрчлөлт оруулсан.
Мөн зарим нэг төрийн үйлчилгээг хүргэх үүднээс хил хязгаарт тосгон байгуулах шийдвэр оруулж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд хот, Даланзадгад хот, Цогтцэций, Ханбогд сумыг хот болгох, Хангамандал, Гашуунсухайт, Шивээхүрэн гэх мэт боомтуудыг төвлөрсөн тосгон болгох зэрэг нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан. Ингээд УИХ-аар хэлэлцүүлж, батлуулна" гэв.