Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл зарим гудамж, замуудын хөдөлгөөнийг зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлана.
Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч та хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөж байна.