Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр "Захиалгаар хонгилддог схем угсрагдсан, өв залгамжлах хэв шинжээ хадгалсан нөхцөл байдалтай байна. Тэр бүү хэл, ХЗДХ-ийн сайдын нэрийг барьж тодорхой хэрэгт шантааж хийсэн асуудлыг дотооддоо шалгаж байгаа. Авлига бол цар хүрээтэй өргөжсөн. Нэг хүн 500 сая төгрөгийн захиалга өгч, улстөрчийг сошиалаар доромжлуулсан, үнэ өртөг нь нэмэгдсэн байна" гэв.
Сэтгэгдэл (1)